Sunday, May 11, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дээрх Есүс гэж хэн бэ?

15:1 Есүс бол усын үзмийн мод ба Түүний Эцэг нь цэцэрлэгч.
15:2 Есүс үр ашиггүй мөчрийг огтлон хаяж, үр жимс гаргах мөчрийг засч, янзлан, тайрдаг.
15:4 Тасарч үлдсэн мөчир Есүстэй холбоогүй байдгын адил үр жимс гаргаж чадаагүй мөчир мэт хүмүүс Түүнтэй холбоогүй аж.
15:5 Есүс усан үзмийн мод, бид мөчир нь учраас Түүнтэй холбоотой болсон бид үр жимстэй амьдрах нь чухал.
15:6 Есүсгүйгээр бид хуурай, хатсан мэт.
15:7 Есүсийн Үгийг дуулгавартайгаар дагасан хүний гуйлтанд хариу өгч байна.
15:8 Хэрэв бид үр бүтээлтэй дагалдагч болохоо харуулж чадвал Ертөнцийн Эзэн Эцэг алдарших болно.
15:9 Есүс өөрийн Эцэгтэй үнэхээр хайртайн адилаар Түүний Эцэг нь Түүнийг хайрладаг. Тиймээс Түүний энэ их хайр дотор амьдрахтун.
15:10 Есүсийн Үгийг дуулгавартайгаар дагаж чадсан хүн Түүнд хайртайгаа харуулж чадна.
15:11 Есүс бидэнд төгс бүрэн дүүрэн хайрыг харуулсан.
15:12 Есүсийн хэлсэн үг нь "бие биенээ хайрла".
15:15 Бид Есүсийн зарц биш харин Түүний анд найз нь.
15:16 Бид Есүсийг сонгосон юм биш харин Тэр биднийг сонгон авсан учир үр жимсээр дүүрэн амьдарцгаая.
15:17 Есүс биднийг "бие биенээ хайрла" гэж тушаасан.
15:18 Энэ дэлхий Есүст хорсно.
15:19 Есүс биднийг энэ дэхийгээс салган авч сонгосон учраас энэ дэлхий бидэнд ч бас хорсох болно.
15:20 Хүмүүс Есүсийг хавчсан шиг тэд бас биднийг хавчих болно.
15:23 Есүсийг үзэн ядсан хүн Түүний Эцгийг ч бас үзэн ядна.
15:24 Есүсийн хийсэн бүхнийг хараад тэд Түүний Эцэгт нь хорсох болно.
15:25 Ямар ч шалтгаангүйгээр хүмүүс Есүсийг үзэн ядна.
15:26 Ертөнцийн Эзэн Эцгээсээ Есүс өөрийн Туслахаа (Ариун Сүнс) бидэнд үлдээж, тэр Туслах нь Мөнхийн Эзэний Үнэнг бидэнд ойлгуулаж өгнө.

1 comment:

david santos said...

Удача и хороший день. Я любил эту регистрацию.