Thursday, May 8, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дээрх Есүс гэж хэн бэ?
13:3 Ертөнцийн Эзэн Эцэг бүхнийг Есүсийн гарт өгсөн ба хамгаас их эрх мэдэлтэй Есүс Эцгээсээ ирсэн бол бас буцна гэдгээ мэдэж байсан.
13:13 Есүс багш байгаад зогсоогүй Их Эзэн байсан.
13:14 Есүс хүмүүсийн хөлийг угаасан шиг бид бас үйлчилнэ.
13:20 Есүсийг хүлээн авсан хүн Түүнийг илгээсэн Нэгнийг бас хүлээн авч байгаатай адил.
13:31 Есүс алдаршихад Ертөнцийн Эзэн Эцэг нь ч алдаршина.
13:32 Ертөнцийн Эзэн Эцэг хүү Есүстээ яруу алдараа бас өгнө.
13:34 Есүс шинэ тушаалуудыг бидэнд өгсөн. Мөн Есүс биднийг хайрласан шиг бид бие биенээ хайрлах хэрэгтэй.
14:2 Мөнхийн Эзэн Эцгийнхээ дэргэд бидэнд зориулсан байрыг Есүс бэлтгэж байгаа.
14:3 Тэгээд Есүс буцан ирж, биднийг авна.
14:6 Есүс бол зам, үнэн, мөн амьдрал юм. Хэн ч Есүсээр дамжилгүйгээр Мөнхийн Эзэн Эцэг рүү хүрч чадахгүй.
14:7 Хэрэв чи Есүсийг таниж, мэдсэн бол Түүний Эцэг Мөнхийн Эзэнийг ч таньсан гэсэн үг.
14:9 Есүсийг харсан хүн Түүний Эцэг Мөнхийн Эзэнийг харсантай адил.
14:10 Есүс Ертөнцийн Эзэн Эцгийнхээ дотор, Ертөнцийн Эзэн Эцэг нь Есүсийн дотор оршин байдаг.
14:12 Есүст итгэсэн хүн Түүний хийснийг бас хийж чадна. Тэгээд Есүсийг Эцэг рүүгээ буцсныг дараа Түүнээс илүү гайхамшгуудыг үйлдэх болно.
14:13-14 Есүсийн нэр дээр гуйсан бүхнийг Тэр Ертөнцийн Эзэн Эцэгээ алдаршуулахын тулд зайлшгүй биелүүлж өгнө.
14:15 Хэрэв бид Есүсийг хайрлахаар шийдсэн бол Түүний тушаалыг нь дагах ёстой.
14:19 Энэ дэлхийн хүмүүс Есүсийг дахин хэзээ ч олж харж чадахгүй, харин Түүнд итгэсэн хүмүүс бид Түүний харж чадна. Учир нь Есүсийг амьд гэдгийг Түүний хүмүүс л мэднэ.
14:20 Есүс нас бараад дахин амилаад, Ертөнцийн Эзэн Эцгийнхээ дэргэд байгаа шиг бид бас Есүст итгэж, Түүнтэй нэгдснээр дахин амилах болно.
14:21 Есүст үнэхээр итгэсэн хүн Түүний Үгийг дагаж чадна. Тийм л хүнийг Есүс улам ихээр хайрлах болно.
14:27 Есүс бидэнд амар тайвнаа өгсөн. Тэрээр энэ дэлхийд биш харин бидэнд амар тайвнаа өгсөн.
14:31 Ертөнцийн Эзэн Эцэг хайртай болохоо хүн төрөлхтөнд ойлгуулахын тулд Есүс Эцгийнхээ хэлснийг биелүүлдэг.

No comments: