Ойрд зав муутай байсан болохоор blog-доо цаг гаргаж амжсангүй ээ. Гэхдээ их юм сурч, мэдэж, ойлгожаагаадаа маш их сэтгэл хангалуун байна өө.
Өнөөдөр нөхөр маань нэгэн зүйлийн талаар хуваалцлаа. Энэ нь бидний зүрхийг маш их хөдөлгөж, улам ихээр Мөнхийн Эзэн рүүгээ тэмүүлэх урам зориг оруулж, тэгээд бид хамтдаа гуйлтаа хийцгээсэн.
Нөхөр маань сурсан зүйлээсээ хуваалцсан тэр хэсэгхээн үгнээс энд бичье, тэгээд бас би өөрөө юу ойлгож, сурсанаа бас буулгая гэж бодоол.
"Христчин байна гэдэг нь уучлашгүйг уучилна гэсэн үг ээ!"
C. S. Lewis
Хэдийгээр бид Есүст итгэдэг ч гэлээ зарим үед "уучилна" гэдэг шал мунхаг асуудал юм шиг болж хувирдаг. Гэтэл библи дэх "нөхдөө өөрийн адил хайрла!" гэдэг үгийг C. S. Lewis хатууханаар хэлээд авсан байхиймаа. Эргэлзэх юмгүйгээр шууд л уучилна гэж шийдэх ёстой боловч харамсалтай нь уучлая гэдэг ухамсарт маань цаг хугацаа хэрэгтэй байдаг юм шигээ. Учир нь бид "Христийн нэр дээр эв нэгдэлтэй" гэж хэлэх мөртлөө маргалдан-муудалцаж, маажилцаж-дайсагналцаж, өширхөн-хорсох нь дэндүү эмэгнэлтэй, бас харамсалтай, гашуудмаар юм байна, үнэндээ.
Бас нэг зүйлийг би энд чухалчлан бичиж, хүлцэл өчмөөрайна.
Юу гэвэл: Би гэдэг хүн зарим үед бодохоосоо ярих нь ихтэй хүн л дээ. (Энэ тал дээрээ би их хичээж ажиллажаагаа, нээрэн шүү.) Тэгж яваад хэн нэгэнд гутамшигтай, харамсмаар энэ асуудлыг сэтгэл зүрх, сүнсэнд нь бий болгосон бол чин сэтгэлээсээ уучлалт гуймаарайнаа.
Мөн би хүн бүрийг нэгэн зүйлд уриалахыг хүсжийна.
Бүгдээрээ бие бие рүүгээ эсвэл өөр өөрсөд рүүгээ чулуу шидэж, Их Эзэнийхээ бухимдлийг хүргэлгүйгээр амар жимэр, өөр өөрсдийн итгэлийн амьдралын төлөө амьдарч, тэмцэцгээвэл ямар вэ?!.. гэж ...
Яг л бидний аврагч Христ Есүс шиг л хайраар хандаж, бие биенийхээ төлөө сайн сайхныг гуйцгаая!
"Өөртөө муу юм хийж доромжилсон хүнээс хариу өшөө авч үл болно.
Харин ч Түүнд сайн байж, тэр хүний төлөө Ертөнцийн Эзэнээс сайн юм гуйж өг"
1Петр 3:9
Ойрд амьдрал минь нэг иймэрхүү зүйлээр л амьсгалаад байна даа, хүмүүс минь.
Их Эзэн та бүгдийг ивээх болтугай!
No comments:
Post a Comment