Friday, June 13, 2008

Хумхын чинээ итгэлт

Хумхын чинээ итгэлтэй хийгээд итгэлгүй хүн гуай
Яагаад чи Ертөнцийн Эзэнд найдаж болдоггүй юм бэ
Яагаад чи хууран мэхлэгч Адгийн муу ёрын сүнсэнд
Дарлагдан чичирч, доромжлогдон ялагдаж
Эргэлзэн тээнэгэлзэж явдаг юм бэ

Мөнхийн итгэмжит Тэр Нэгэн
Чамд сайн сайхныг хүсдэг
Чиний дааж баршгүйг огт өгөхгүйг
Чи зүрхнийхээ угт мэднэ дээ.
Тиймээс... тэвч
Ертөнцийн Эзэн Эцэг рүүгээ эргэ
Тэгвэл Тэр даван туулахад чинь туслана.

Хэрвээ чамд гичийн үр мэт итгэл байх аваас
Уулыг хөдлө гэж хэлвэл уул хөдлөх болно
Ертөнцийн Эзэнтэй хамт байгаа цагт
Чамд боломжгүй зүйл нэгээхэн ч үгүй
Найдваргүй бүхэн боломжтой болно

Тиймээс... хүнд бэрх зовлон бэрхшээлтэй учирсан ч
Бүү зугтаа, нүүр тулан бат итгэлтэй зогс
Ертөнцийн Эзэн Эцэг рүү ойрт
Түүнд найд
Бүхнээ Түүнд ярь бас тэгээд итгэ...
Тэгсэн цагт чи хөгжин дэвших болно

Гичийн чинээ үр мэт итгэл...

No comments: