Зарим хүний амьдрал үнэхээр гайхамшигаар дүүрэн байхад, зарим хүмүүсийнх энгийн байдаг л амьдралууд байхийм. Гэвч эдгээр амьдралууд юугаараа ялгаатай байдгийм бол?
Саяхан нөхөр маань нэгэн гайхамшигт түүхээр дүүрэн амьдралтай эмэгтэйн тухай хуваалцсийм. Тэр эмэгтэйн амьдрал нь гайхамшигуудаар дүүрэн, дээр нь маш их амар тайван бас баяр хөөрөөр дүв дүүрэн...
Ямар их гайхамшиг гэж бодно! Төрөлхийн 2 гаргүй, төрөлхийн зүүн хөл нь баруун хөлнөөсөө хэт богино тахир дутуу эл эмэгтэйг Лена Мария гэдэг. Тэрээр хөлөөрөө хооллоно, бичнэ, зурна. Мөн тэрээр анх 3 настайдаа усанд сэлж сурч, 18 настайдаа Шевдийн Үндэсний Усан Спортын Мөнгөн медаль хүртэж байсан. “Royal University College of Music in Stockholm” сургуульд суралцан, нэр алдартай дуучин болж, одоогоор дэлхийг тойрон тоглолтоо хийж яваа гэнэ.
Тэрээр тоглолтынхоо үер Мөнхийн Эзэнд хэрхэн итгэдэг, Есүс Христэд итгэсэн итгэл нь түүнийг баяр хөөр, амар тайвнаар хэрхэн дүүрэн байлгадаг тухайгаа хүрэлцэн ирсэн олонд хуваалцан байдаг юм байна.
No comments:
Post a Comment