1. Өдрийг сайхан өнгөрөөх шийдэр
Хамгийн сайхан өдөр байлгахаар өөрийнхөө бодлыг өөрчлөх, юу ч болж байсан хамаагүй! Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд баттай байх тустай. Би өдрийг хэрхэн өнгөрөөх талаараа урд орой нь бодож, тэмдэглэл хөтлөдөг. Ингэснээрээ би болон миний гэр бүл өдрийг их зугаатай өнгөрөөдөг.
2. Эхлэж буй өдрөө гуйлтаар эхлэх
Орноосоо босохоосоо өмнө пауз аваад, Мөнхийн Эзэндээ өөрийн амьдралын төлөө, мөн шинэ өдрийнхөө төлөө талархан, мэргэн ухааныг гуйх нь ивээлтэй. Өглөө бүрийг ингэж эхлэснээрээ би сэтгэл хангалуун байдаг болсон.
3. Мөнхийн Улсаас ирдэг ил захидал
Өдөр бүр Мөнхийн Эзэн бидэнд “Би Чамд Хайртай” гэсэн ил захидал илгээдэг. Тэрээр эл захидалуудаа илгээхдээ, нууцлагдсан газраасаа хэрхэн Түүний хүмүүс бид халамжит тэр үгсийг нь олж авах бол хэмээн сэм харсаар, хүлээсээр байгаа. Бидний амьдралын өдөр бүрүүд Ивээл, Баяр Хөөрөөр дүүрэн захидал, илгээмжүүдээр дүүрэн байдаг гэдэгт урамтайгаар итгэх нь чухал! Бүх л өдрийн турш хайрласан энэ үгсийг сонсоод би ямар их баяртай байдаг гээ.
4. Харуусал, дургүйцэлээ үлдэн хөөсөн нь дээр
Зарим хүмүүс өнгөрсөнд барьцаалагдан амьдардаг. Харуусал, дургүйцэл нь биднийг одоо ба ирээдүйгээс салган тусгаарлаж, хүлж баглаж орхидог. Өчигдөр болон өнгөрсөн болсон бүхэн Түүх болон ард хоцордог. Чи буцаж очих юмуу эсвэл өөрчлөлтийг тэнд хийж чадахгүй ээ. Өнгөрсөн бүхэнд амьдралынхаа хамаг цаг мөчөө, баяр баясгалангаа бүү хулгайд алдчихаарай! Нэг найз маань надад “Хишгээ, өнгөрсөнд амьдарлаа гээд юуг ч өөрчилж, эргүүлж чадахгүй, харин одоо ба ирээдүйд амьдарч чадсанаараа их олон зүйлсийг эргүүлж болдог” гэж хэлж билээ. Би Ирээдүйн талаар мөрөөдөн амьдрах дуртай.
5. Бусдад үйлчилсэнээрээ аз жаргалтай болдог
Баяр хөөртөй байх хамгийн шилдэг арга бол аз жаргалаар дүүрэн амьдралаараа бусдыг ивээх явдал. Бусдад туслан, дэмжиж, урамшуулах бүхий л арга замуудыг эрж, хайцгаая. Үүнийг олсон цагт аз жаргалтай хамт агуу шагнал ирдэг. Би бусдыг урамшуулаж, зоригжуулахыг үргэлж хичээдэг.
6. Цаг үргэлж Үнэнийг ярьж байх
Үнэнч Шудрага байдал нь хүний зүрх сэтгэлд Эрх Чөлөөг авчирдаг. Би үнэнч шудрага байснаараа гэр бүлийнхнийгээ болон ойр дотныхоо хүмүүсийг амар тайван болгож чаддаг гэдгийг улам илүү ухаарч байна.
7. Хамгийн чухал харилцаануудаа сэргэг байлгах
Гэр бүл болон дотны найз нөхөддөө итгэмжтэйгээр цаг гаргаж сурцгаая. Байнга л завгүй, чөлөөгүй гэж хэлэх бодлоосоо ангижирч, амьдрал ахуй болон эргэн тойрондоо цаг заваа зориулах нь духан дахь үрчлээг багасгах юм шиг ээ. Хүний зүрх сэтгэл гэдэг агуу том, үнэндээ бол ХАЙРААР дүв дүүрээн. Хэн хүнгүй дотныхоо хүмүүст гаргах цагаа төлөвлөн, зориулж байвал бусад маань ч аз жаргалтай болдог. Би завгүй гэж хэлж байгаа хүмүүст тэр бүр итгээд байдаггүй! Миний хувьд хэнд миний тусламж хэрэгтэй байна тэр газарт нь байж байхыг байдгаараа хичээдэг.
No comments:
Post a Comment