Sunday, July 6, 2008


ШҮҮЛТ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Шүүмжлэл бол хувь хүний хийсэн сонголтын эсрэг тавигддаг хамгийн түгээмэл шийтгэлүүдийн нэг билээ. Учир нь Христ итгэл Библид гэмийн шинж чанарыг зааж, хүн гэмээ гэмших шаардлагатай байдаг тухай хэлдэг. Христэд итгэдэггүй хүмүүс, итгэдэг зарим нэг хүмүүс нь ч хүртэл олон итгэгчдийг Христ шиг хайрлахын оронд шүүсэн, буруутгасан хандлагатай байна гэдэг. Харин бид энэ хичээлээс Христэд дуулгавартай байх, Эзэний үгийг дагаж мөрдөхөд итгэгч хүн бусдыг гэмшилд хүргэнэ гэсэн найдлагаар буруутган шүүх шаардлага гарах үе байдгийг ойлгох хэрэгтэй юм.

Бид энэ хичээлээс Есүс гэмийг, тодорхой зарим хүмүүсийг буруутгасан, Түүний Төлөөлөгчид ч гэм болон, тодорхой хүмүүсийг буруутгасны дагуу бид ч мөн гэм ба тодорхой зарим хүмүүсийг буруутгах хэрэгтэйг олж мэдэх юм.

Есүс нийгэм болон хувь хүмүүсийг буруутгаснаа зарласан тохиолдлууд бий. Харамсалтай нь Библийн текстийг бүхлээр нь авч үзэхийн оронд “сайхан мэдрэмж” төрүүлэхийн тулд хэсэгчлэн авах сонирхолтой байдаг хүмүүсээс болж энэ баримт ажиглагдахгүй өнгөрдөг. Есүс заримыг нь буруутгаж гэмшихийг шавдуулсан ч байна, заримыг нь Тэр илэрхий буруушааж “зэмлэл дунд нь орхиж байсан”. Эдгээр жишээнүүдийн олонх нь бүхэлдээ хайрын илэрхийлэл эсвэл хамгийн их найрсаг зөөлөн хандлагаар бичигдсэн гэж хүмүүсийн хүлээж авдаг Библийн тэрхүү номнуудад байна. Иоханы хайр татсан номонд байгаа доорх хатуу үгсийг хар даа:

  • Есүс Өөрийнх нь тухай гэрчлэлийг үгүйсгэх гэж оролдсон шашны удирдагчдыг шууд “Та нар нүглийнхээ дотор үхнэ” хэмээн зэмлэсэн байна /Иохан 8:21-24/.
  • Есүс Өөрийнхөө үүргийн нэг хэсгийн хувьд Түүнд “шүүх зүйл олон бий” гэжээ /Иохан 8:26/.
  • Есүс тэдгээр шашны удирдагчдыг муу ёрын сүнсний хүүхдүүд гэжээ /Иохан 8:42-44/.
  • Есүс зөвхөн уучлахаар ирээгүй, харин “Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь” “харагсдыг” “сохор” болгохын тулд юм гэсэн байна /Иохан 9:39/.
  • Түүний үгийг хүлээж аваагүй /Өөрийнхөө тухай гэрчилсэн гэрчлэлд нь итгээгүй/ хүмүүст хандан Есүс “Миний хэлсэн үг эцсийн өдөрт түүнийг шүүнэ” гэжээ /Иохан 12:48/.
  • Есүс үйлчлэлийнхээ эхэн үед “Түүнд үл итгэдэг хүн аль хэдийнээ яллагдсан” гэсэн байна /Иохан 3:18/.

Шүүлтийн талаар Есүсийн хэлсэн үгс нь Түүний Өөрийнхөө хэн болохыг гэрчилсэн гэрчлэл, Түүний биднээс шаарддаг зүйлсийг үгүйсгэх нь ямар үр дагавартай болохыг ойлгох үндэс суурь болно. Есүс Христийг илгээсэн тэр л Мөнхийн Эзэн Мосегийн хуулийг өгч Эзэний Хуулинд дуулгаваргүй хандвал ноцтой үр дагаврууд гарах тухай тунхагласан юм /Дээд Хууль 28:15-68/. Мөнхийн Эзэний хүнээр дамжуулан өгсөн Хуулийг үгүйсгэж, үүдэх үр дагавраас болж зовж шаналахыг хэн ч хүсэхгүйн адил аливаа хүн Эзэн Есүсийн Өөрийнх нь тухай гэрчлэлийг үгүйсгэх атлаа гарах үр дагавраас зугтана гэж найдах аргагүй /Еврэй 10:28-31/ юм. Энэ тал дээр Төлөөлөгч Пууль хүртэл Есүсийн замналаар явсан бөгөөд заримдаа тодохой нөхцлүүдэд итгэгч болон итгэдэггүй хүмүүсийн аль алиныг нь хатуу шүүсэн байдаг. Буруу битгий ойлгоорой, Есүс, Түүний Төлөөлөгчид “гэмийг биш харин гэмт хүнийг зэмлэсэн”. Үнэн хэрэгтээ тэд гэмт хүнийг гэмийнх нь улмаас буруутгасан – тэгэхдээ маш ил тод:

  • Ананиа, Сапфира хэмээх хоёр итгэгч худлаа ярьснаас Петр тэднийг зэмлэн буруушааж – тэд газар дээрээ үхдэг /Үйлс 5:1-11/.
  • Төлөөлөгч Пууль Елум хэмээх нэгэн эрийг “Заль мэх, өөдгүй явдлаар дүүрэн муу ёрын сүнсний хүү” хэмээн дуудаж зэмлэн буруутгасан байдаг /Үйлс 13:4-12/. Эдгээр нь илэрхий шүүсэн шинжтэй хатуу үгс байлаа.
  • Пууль цус ойртох садар самуун үйлийг хийсэн нэгэнд хандан “Би үүнийг үйлдэгчийг аль хэдийнээ шүүсэн юм”, мөн “тийм хүнийг махан биеийг нь сүйрүүлэхийн тулд Сатанд тушаая...” хэмээн дотроо байгаа гэмийг хатуу зэмлэн буруушааж байхыг сүм цуглаанд тушаажээ /1 Коринт 5:3-5/. Талархууштай нь тэр хүн гэмшсэн бөгөөд энэ тохиолдолд сүм чуулганы зэмлэл нь үүний төлөө байсан юм /1 Коринт 5:5, 2 Коринт 7:7-13/.
  • Галатын сүмийн төөрөгдлийг удирдаж байсан хүмүүсийг Пууль ил тодоор хамгийн хатуу ширүүн үгээр зэмлэн буруушаасан: “Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр хараагдаг”. /Галат 1:9/. Үүнийг орчин үеийн хэллэгээр хэлбэл Пууль шууд “Хэрэв хэн нэгэн хүн хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг та нарт тунхаглавал тэр тамд очиг” гэж байгаа юм. Энэ бол хувь хүнд хандсан зэмлэл юм.
  • Төлөөлөгч Петр Сайн мэдээнд өөр юм нэмсэн эсвэл гуйвуулсан хуурамч зөнч, багш нарыг “ баригдаж устгагдахын тулд л төрдөг, зөнгөөрөө байдаг амьтад, ухаангүй адгууснууд, ” /2 Петр 2:12/ хэмээн дуудаж буруутгасан. Петр хуурамч багш нарыг зэмлэн бичсэн захиандаа бүтэн нэг бүлэг зарцуулжээ /1 Петр 2/.
  • Иуда /Есүсийн дүү/ “Урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн” хүмүүс байсан хэмээн сүм доторх хуурамч багш нарыг буруутгасан байна /Иуда 4/. Христ итгэлийн сургаалыг гуйвуулсан хүмүүсийн эсрэг хатуу ширүүн шүүлт зэмлэл түүний захианы ихэнх хэсгийг эзэлдэг.

Эдгээр олон жишээнүүдийг /бүр ч олон бий/ бид Есүсийн “Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү” /Матай 7:1/ хэмээх үгээр хэрхэн залруулах вэ. Эхлээд зэрвэсхэн харахад энэ нилээд эсрэг тэсрэг зүйлс мэт санагдах байх. Гэвч маш олон итгэгчид Матайн 7:1-г гол зарчмаа болгон авч текстэнд маш илэрхий тодорхой байгаа зүйлийг өөр утгаар илэрхийлэхийн тулд угаасаа байгаа жишээнүүдийг дахин тайлбарлахаар ашигладаг.

Итгэгчид шүүж болохгүй гэж үү? Харин ч эсрэгээр нь Матайн 7:1-г болон бусад иймэрхүү утгат хэсгүүдийг бүхэлд нь авч үзэхэд бид шүүх ёстой – харин “үнэн зөв шүүлтээр” шүүх хэрэгтэй юм байна /Иохан 7:24/.

Есүс “Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү” гэж хэлснээрээ дараах хоёр зүйлийг хийсэн байна:

  • Нэгдүгээрт, Тэр Өөрийн зарчмаа шүүлтийн хоёр нүүрийн талаарх зүйрлэлээр хэлээд дараа нь нэгэн амьсгаагаар
  • үнэнийг үгүйсгэснийх нь төлөө тодорхой зарим хүмүүсийг “ноход”, “гахайнууд” гэж нэрлэсэн.

Хүмүүсийг “нохой”, “гахай” гэж дуудах нь үнэндээ сайхан, шүүмжлэхээргүй зүйл биш байсан. Есүс биднийг ухаалаг, үнэн зөвөөр шүүгээсэй гэж маш ихээр хүсч байсан. Шүүхгүй өнгөрөөхийг хэн нэгнээс хүссэн удаа Түүнд хэзээ ч байгаагүй. Харин Тэр маш энгийнээр бидний шүүлт зөв зарчмаар, хамгийн чухал нь зөв хандлагаас гарах ёстой гэж заасан. Төлөөлөгч Пууль Ром номын 1:18-32-т хуурамч шүтээн шүтэгч, худалч, ижил хүйстэнтэйгээ явалдагч, алуурчин, хов жив хөөцөлдөгч хүмүүст хандан хатуу үг хэлэхдээ тэр яг л ингэж хандсан. “Ийм зүйлс хийгчид үхэх ялтай” гэсэн даруйдаа Ромын 2:1-2-т эдгээр гэмийг шүүдэг хэрнээ үйлддэг хүмүүсийг шүүх тухай ярьсан байна. Пууль шүүх тухайд биш – харин бусдыг шүүдэг хүмүүсийн хоёр нүүрийн тухайд гол анхаарлаа хандуулж байсан юм. Пууль ингэснээрээ өөрөө гэм хийгээгүй, буруугүй, харин түүнд буруутгагдсан хүмүүс нь гэмийн эсрэг Эзэний аль хэдийнээ тодорхой болгосон шүүлтийг ёс зүйн хувьд хүртэхээр хүмүүс байсан юм.

Өршөөл Шүүлт болох нь
Шүүлт бол өршөөлийн нэгэн хэлбэр. Пууль, Петр, Иуда нар болон Есүс Өөрөө ч хүмүүсийг шүүхээ урьтал болгоогүй нь мэдээж. Хамгийн хатуу үгээр гэмийг буруутгахдаа – зарим нэг хүмүүсийг ил тодоор зэмлэхдээ – тэдний бусдыг шүүх хамгийн анхны үйлдэл нь өршөөл энэрэлийг үзүүлэх явдал байсан. Үнэндээ шүүлт дандаа сөрөг байдаггүй учраас өршөөл бол шүүж буй үйлдэл юм. Бүгд, зөвт хүмүүс хүртэл Христийн шүүхийн суудлын өмнө ирнэ гэж бичээст бий /2 Коринт 5:10/.

Гэмт хүнийг яллахын оронд өршөөл үзүүлнэ гэдэг аль хэдийнээ шүүлээ /зэмлэн буруушаалаа/ гэсэн үг болох юм. Үүнийг Есүс Еврэй багш Никодемус –т “Түүнд /Есүст/ үл итгэх хүмүүс аль хэдийнээ яллагдсан” /Иохан 3:18/ гэж хэлэхдээ тов тодорхой заагаад өгсөн. Яг үүний өмнө Есүс “Эзэн Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд илгээгээгүй” /өөрөөр хэлбэл: аль хэдийнээ яллагдсан учраас ахин яллахын тулд биш/, “харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд илгээсэн” /Иохан 3:17/ гэж хэлсэн. Үйл явдлын дарааллыг нь анзаарав уу? Мөнхийн Эзэн аль хэдийнээ биднийг гэмтэй, тамд унасан болохыг тунхагласан. Тэр бол эцсийн шүүлт байсан. Бидний ялыг бидний өмнөөс үүрч өршөөл үзүүлэх нь Есүсийн үүрэг байсан юм. Тэр бидний оронд зогссон. Тэгэхээр шүүлт өршөөлийн угтвар нөхцөл нь болж байна. Гэмгүй биш харин гэм буруутай хүнд өршөөл үзүүлдэг шүү дээ!

Энэ утгаар бид Эзэний шүүлт нь Түүний хайрын илэрхийлэл юм гэж ойлгож бас болно. Гэмд унасан хүмүүс үхэх учиртай тул Тэр биднийг шударгаар шүүсэн /Ром 3:23, 6:23/. Үүнээс үүдэн гарах дараагийн үйлдэл нь Тэр биднийг ял дунд нь орхилгүй, харин бидний шүүлтийг Өөртөө авч /1 Иохан 2:2/ өршөөл үзүүлэх явдал байсан /Ром 5:6-11/. Харин Түүний энэ өршөөлийг хүлээн аваагүй хүмүүсийг зөвхөн шүүлт л хүлээж байгаа /Еврэй 10:26-27/.

Есүс бол Үлгэр жишээ юм
Бид гэмийг яллахаар, ялангуяа сүмийн дотор хүмүүсийг шүүхээр дуудагдсан болох нь Бичээсээс эргэлзээгүй харагдаж байна /1 Коринт 5:12-13/. Гэхдээ бид гэмийн эсрэг хамгийн түрүүнд, ямагт Есүс Христийг буюу өршөөлийг тавьж байх ёстой юм. “Хэрэв ах дүү чинь гэм үйлдвэл түүнтэй ганцаарчилж уулзан бурууг нь хэл” гэсэн бичээс байна /Матай 18:15/. Энд Есүс гэмтэй хэрхэн харьцах үйл явцыг хэлж өгчээ. Энэ нь:

  • Гэмийг зэмлэн буруушааж,
  • Гэм үйлдэгчийг олон нийтийн өмнө ичгүүртэй байдалд оруулахаас зайлсхийж,
  • Гэмшихийг урамшуулснаар,
  • Тухайн хүн өршөөл, уучлалыг хүртэх, улмаар
  • Ганцаарчлан уулзахыг санаачилсан хүн нь нөгөө хүнээ ил тодоор дэмжих боломжтой болох юм.

Есүсийн зааврыг дагаагүй, ялангуяа – Түүний өршөөх, уучлах, дэмжин туслах зорилгыг агуулаагүй – уулзалт угтаа өөрөө гэмт үйлдэл болно /Ром 2:1-2/. Бид хэдийгээр ямагт нөгөө хүнээ гэмшиж, уучлал аваасай гэсэн найдвар тээж ганцаарчлан уулзаж гэмийг нь хэлдэг ч зарим нь тийм байдлаар хариулдаггүй. Ийм хүмүүсийг Есүс “Тэр чиний хувьд харь үндэстэн болоод татвар хураагч мэт байг” гэсэн үгээр зэмлэжээ /Матай 18:17/.

Дүгнэлт
Есүсийг дагахын тулд бид Түүний бүхий л замналыг дагах ёстой юм. Биднийг Есүстэй адилхан болгох Мөнхийн Эзэний төлөвлөгөөг биелүүлэхийн тулд /Ром 8:29/ бид Түүний зааврыг дагах ёстой. Сайн мэдээ, Есүсийн хайранд итгэмжтэй байхыг хүсч байна уу? Тэгвэл та Мөнхийн Эзэний шүүлтийг илэрхийлэх ёстой болно. Эзэний шүүлтийг гаргалгүйгээр Эзэний өршөөл энэрэлийг илэрхийлж чадахгүй. Есүс Христийн Сайн мэдээ нь гэмд оногдох ял, түүнд үзүүлэх өршөөлээс ангид илэрхийлэгдэх боломжгүй. Бид өөрийн гэм, ялыг ухаарахгүй бол өөр ямар шалтгаанаар өршөөлийг хүлээж авах ёстой болох билээ?

Эзэний шүүлтийг ойлгож илэрхийлснээр бид Түүний нигүүсэлд бүрэн дүүрэн талархаж чадах юм /Ефес 2:4-9/. Гэмт хүн бүрт Эзэний өршөөл, нигүүлсэл хэрэгтэй байдаг бөгөөд бид түүнийг хүлээн аваад бусдад шүүх үйлдлээр дамжуулан өгдөг юм.

No comments: