Thursday, July 17, 2008

Ухаант мэргэдийн үгнээс...

"Дөчин нас бол залуу насны хижээл үе, тавин нас бол хижээл насны залуу үе."
Виктор Хюго

"Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, хурдан урууддаг юм."
Ги Де Мопассан

"Сайн нэр сайхан царайнаас дээр"
Томас Фуллер

"Зарим хүмүүс ой муутай болохоороо л бусдад нэг ч удаа муу юм хийгээгүй хэмээн гайхуулдагым даа."
Лев Толстой

"Өс хонзон гэдэг бол өчүүхэн дорд сэтгэлийн таашаал юм"
Ювенал

"Даруу байгаагаараа гайхуулдаг бол тэр даруу зан биш ээ, даруу зангийн сиймгэр тор нөмөрсөн их зан"
Иоханнес Бехер

"Хүн болгонд бардам зан бий. Хаана, хэзээ, илэрч байгаад л ялгаа нь оршдог юм аа."
Ларошфуко

"Бодож чаддаггүй хүмүүс чалчаа байдаг."
Ричард Шеридан

"Архи цагаан ч хамар улайлгаж, амьдралыг харлуулна."
Антон Чехов

"Хүн төрөлхтөний түүхийг бараантуулсан арван гэмт хэргийн есийг нь согтуугаар үйлдсэн байдаг."
Лев Толстой

"Хүмүүс ухаанаа тэнэг хэрэг үйлдэхэд ашиглах нь цөөнгүй"
Ларошфуко

"Эргэцүүлж бодох, өөрийгөө таних чаддар дутсанаас л бардам зан төрдөг. Мэдлэг, даруу зан хоёр бидэнд нэгэн зэрэг ирдэг."
Томас Эдисон

"Өөрийгөө зоригжуулах сайн арга бол өөр хэн нэгнийг зоригжуулах явдал юм."
Марк Твен

"Худалч хүн ой сайтай байхгүй бол горьгүй дээ"
Квинтилиан

"Хямгач хүн хамгаас баян. Харамч хүн хамгаас ядуу."
Франческо Петрарка

"Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай"
Гёте
"Аливаа ажлыг залхуурал маш хүнд хүчир болгодог."
Франклин

"Хоёр эмэгтэнй нөхөрлөл ямагт гурав дахь эмэгтэйн эсрэг хуйвалдаан байдаг."
Альфонс Карр

"Зовох цагт нөхрийн чанар танигдаж, дайсан илэрдэг."
Эпиктет

"Гэр бүл бол байгалийн сор бүтээлүүдийн нэг юм."
Жорж Сантаяна

"Хүүхэдтэй зөөлөн харьц. Шийтгэл тэднийг харгис хатуу болгодог."
Монтескье

"Өвөө минь ямар хүн байсныг би мэдэхгүй. Түүний ач хүү ямар хүн болох нь надад илүү хамаатай."
Авраам Линкольн

"Ээж. Энэ бол жаахан хүүхдийн аманд буй Мөнхийн Эзэний алдар юм."
Уильям Теккерей

"Хүн хичнээн удаа ойр дотныхноо алдана, төчнөөн удаа үхдэг."
Пуллилий Сир

"Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж амьдралд үгүй."
Хораций

"Миний мэдэх бүх эмч нараас хамгийн сайн нь Найдвар билээ."
Александр Дюма (эцэг)

"Үг авдаггүй хүмүүст туслаж болдоггүй."
Франклин

"Агуу ихийг бүтээгч хүмүүс бага иддэг байжээ."
Бальзак

"Үрчлээс зөвхөн урьд инээмсэглэл байсан тэр газруудыг л орлож байх ёстой."
Марк Твен

No comments: