Tuesday, July 8, 2008

Ертөнцийн Эзэн

хүн төрөлхтөнд үнэхээр хайртай учраас

ганц хүүгээ илгээсэн юм.

...хүү Есүст нь итгэвэл

мөнхийн амьдралд орж чадна.


Иоган 3:16


Хүмүүс бид аман дээрээ "миний найдвар Их Эзэн Христ Есүс дээр" гэх боловч жинхэнэ асуудал, хүнд бэрх зүйлүүдтэй нүүр тулахадаа хамаг итгэл найвар, сэтгэл хөдлөл, амьдралын зорилгоо шал ондоо зүйлүүд эсвэл хүмүүс дээр тавьсан байдгаа хардаг. Заримдаа үүнийг анзаарах ч үгүй байгаа бүхнээрээ нуран унах тохиолдол ч байдаг шдээ.

Жишээ нь: бидний мэдэх доктор Жеймс Добсон сургуульд байхдаа нэгэн уралдаант тэмцээнд орж, маш хүндэт цом гардаж авсан ба тэр цом, баярын бичгийг нь сургууль нь үүдэндээ хүндтэйгээр хадаж гэнэ дээ. Хэдэн жил өнгөрсний дараа Добсон нь ч сургуулиа төгсөж, бусдын адил аж амьдралаа нийгэмд эхлүүлэн явж байж. Гэтэл нэгэн удаа түүнд илгээмж иржээ. Сургуулиас нь... илгээмж дотор түүний хүч хөдөлмөр, итгэл найдвар, нэр төр нь болсон хүндэт цом, баярын бичиг нь нэг захидалийн хамт байжээ. Тэрээр захидалыг онгойлгон унштал "Хүндэт Добсон, ...сургуулийн хогон дотроос эдгээр зүйлсийг оллоо. Тэгээд танд хэрэг болох болов уу гэж илгээлээ..." гэж бичжээ.


Ямар шог юм! гэж бодогдмоор байгаа биз дээ. Тийм шүү, үнэхээр шог!!!

Гэсэн хэдий ч та итгэл найдвар, амьдралынхаа баяр хөөр, гол зорилгоо хаана, юун дээр суурьлуулж, тавьсанд л байгаа юм. Хэрэв та өөрийн итгэл найдвараа зөв газарт нь байлгаж чадах аваас эргэн тойронд нурж байсан ч итгэл найдвар чинь асаатай хэвээр л байх болно.

Эргэн тойрон дахь бүх зүйлс нуран унахад өчүүхэн ч гэсэн НАЙДВАР үлдсэн бол, Христ дотор ахан дүүс, гэр бүлүүд хамтдаа зогсоход тэр л НАЙДВАР биднийг барьж босгодог. Бүхнээ шинээр эхлэхэд тэр л НАЙДВАР зүрх зоргийг минь чангаладагүй гэж үү.

Тэр НАЙДВАР нь Христийн амлалт дотор амьдарч, алхахад бидний дотор цэцэглэн, амилдаг билээ.

Та нарыг Есүстэй нэгдэхэд хуучин амьдрал чинь

Түүнтэй цуг булшлагдсан учраас

хорвоогийн муу зүйлд бүү хамаар.

Есүс Христ өөрөө Ертөнцийн Эзэнтэй салашгүй нэгдмэл бөгөөд

та нарын ер бусын амьдралын үндэс болдог учраас

энэ амьдрал чинь

Ертөнцийн Эзэнээс үндэслэжээ.

Тиймээс одоохондоо

хэн ч энэ амьдралыг харж чадахгүй бөгөөд

харин энэ амьдралыг бидэнд өгсөн

Есүс Христийг хожим

Ертөнцийн Эзэн бүгдэд харуулах болно.

Тэр үед л Ертөнцийн Эзэн

та нарыг өөрийнхөө ер бусын ертөнцөд оруулж,

сайн сайхан бүхнийг чинь

магтан алдаршуулах болно.


Холосас 3:3-4


Христ Есүст итгэлээ тавих тусам Тэр бидэнтэй хамт байх болно!

No comments: