Sunday, July 13, 2008


Бид энэ наадмаар лагерь гарцгаалаа. Хүүхдүүд маань бов бор болтлоо л гадаа тоглож, томчуул нь амтласан мах идсэн шиг нээх сайхан байлаа. Тэгж байхдаа дүүгээсээ нэг өөлкөн түүх сонсоод оо.

Усан гахай Борын дурлалын гунигт түүх
(БОДИТ ТҮҮХ ШҮҮ!)

Энэ усан гахай эр юм. Өмнө нь зайлуул эхнэртэй байжээ. Эхнэртэй ихээ гэгч нь хайртай. Тэгж байтал хайрт эхнэр нь жирэмсэн болж, хайрласан эхнэрээ халамжлана гэж чигтэйхэн, хоолоо бүгдийг нь өгөөд, идэж дууссаных нь дараа үлдэгдэл хоолийг нь иддэг байжээ. Байдаг чадлаараа хайрласаар байж, тэгтэл эхнэр нь ч төрөх болж, гэтэл мэс заслын аргаар төрөхгүй бол болохоо байсан тул эзэд нь эмлэгт очиж. Хийсвэр хийж бяцхан зулзагануудыг нь аврахыг оролдсон боловч мэс засал амжилтгүй болжээ, зайлуул гэж. Хөөрхий эхнэр нь мэс заслын хүндрэлээ даалгүй насан эцэслэсэн гэнээ.
Ингээд хөөрхий эр усан гахай ганцаар үлджээ, хөөрхий минь. Гэхдээ түүний эзэд нь түүнд бас л их хайртай хэвээр, хоололсоор, ундалсаар, тоглосоор л...

2 comments:

Anonymous said...

Tugsbeleg aavtaigaa ih tustei yumaa.

Pro31 said...

Харахад яаааг ААВ. Харин зан чанар нь яаааг би гээл бод ^^