Чамд өгөх амар тайвныг бүү алдаарай!
Нэгэн хос хоёр хүүхдийнхээ хамт олон улсын онгоцоор явах болжээ. Тэд онгоцонд орж, онгоц ч хөдлөж. Гэтэл төд удалгүй хүүхдүүдийнх нь сонирхол, хөдөлгөөн нь дийлдэхээ больж, энд тэнд гүйж, хашгирч, инээж, эргэн тойрныхоо хүмүүст саад болцгоож, аав, ээжийнхээ тэвчээрийг барж гарчээ. Аав, ээж нь бүүр яахаа мэдхээ больж, санаа алдан гөлрөн сууж байтал, өмнөх суудлын залуу эргэж харан "та ч сайхан юмаа, тан шиг хоёр хүүхэдтэй ч болоосой" гэж инээмсэглэв. Үүнийг сонссон аав "ө, чи хүүхэдгүй юу?" гэхэд өнөөх залуу "үгүй дээ, би таван хүүхэдтэй хүн л дээ. Тан шиг хоёр хүүхэдтэй байж үзэхийнсаа л гэж" хэмээн шүүрс алдсан юм даа.
Энэ хоёр хүн юуны тухай ийнхүү шүүрс алдан, гөлрөн, бие биедээ ямар ч тусгүй яриа өрнүүлсэн гэж бодно. Хүүхдүүдийн тухай гэж үү? Үгүй дээ, хүн гуай! Тэд хүүхдүүдийг алга болоосой гэж огтхон ч бодоогүй юм. Эцэг эхчүүд ийм юм хүсдэг гэж би л хувьдаа бодохгүй байна. Харин хэсэгхэн ч болов амар тайван, чимээ аниргүй байхымсаа гэж л.

"Хүнгүй газар очиж түр амрахаар явъя"
амрахыг ихэд хүссэн Христ Есүс
амрахыг ихэд хүссэн Христ Есүс
No comments:
Post a Comment