Зохиогч Paul Baloche, Lenny LeBlanc
Хүн зонд Та гадуурхагдаж (Crucified laid behind a stone)
Миний төлөө ганцаардан цовдлогдсон (You lived to die rejected and alone)
Анхилуун сарнай газарт гишгэгдэх мэт (Like a rose trampled on the ground)
Та нас барахдаа намайг үнэтэйд тооцсон (You took the fall and thought of me аbove all)
Paul's түүхээс
Хэдэн жилийн өмнө өглөө эрт сүмд ганцаархнаа төгөлдөр хуур тоглож, Их Эзэнээ магтан дуулж эхэлтэл, Есүс Христийн агуу эрх мэдэл нь бидний хайр хүндэтгэлийг татаж, хүчирхэг байдал, алдар нэр, мөнхийн эд баялаг, мэргэн ухааных нь тухай бахархан бодож билээ. Тэгээд л “Их Эзэн, Та бүх хаант засаглалаас, хаадын титмээс, энэ дэлхийн гайхамшгуудаас ч илүү” гэх үгс урсан гарсан юм. Үүнээс хойш бүтэн нэг жилийн дараа ахин дууныхаа дахилт, бадгаа хийх гэж бичиж гарлаа, гэвч миний дотор бүрэн боллоо гэсэн сэтгэгдэл төрөөгүй юм.
Нэг өдөр Lenny LeBlanc бид 2 хамтдаа бичиж үзлээ. Би түүнд бараг л хорин янзаар дуулж үзүүлснээс зөвхөн "Above all" буюу бүхнээс үнэтэй гэсэн бадгийн хэсэг л аятайхан болж, харин дахилт хэсэг нь огт болохгүй байлаа. Lenny LeBlanc маргааш өглөө нь босонгуутаа л
“Хүн зонд Та гадуурхагдаж, миний төлөө ганцаардан цовдлогдсон. Анхилуун сарнай газарт гишгэгдэх мэт гэвэл ямар байна" гэх нь тэр. Whoa! Миний бодлоор бүх ялгаа, бүх зураглал нь зөвхөн Есүс дээр очсон юм шиг төсөөлөгдлөө. Цорын ганц! Бүх зүйлсээс хамгийн илүү агуу нь Есүс, зөвхөн тэр л асар ихээр ганцаардаж, гологдсон нь, Түүний хайрын төлөө энэ дэлхий огтхон ч талархаагүй нь батлагдан харагдах шиг.
Ингээд цааш нь “Та нас барахдаа намайг үнэтэйд тооцсон” гэсэн үгс төрөн гарч ирэх үед Lenny бид хоёр уйлж эхэлсэн. Загалмай дээрх тэр үзэгдэл бидний зүрх цохиж, шархлах мэт болсон. Энэ биднийг Христийн гайхамшигт дүр төрхийг олж харахад нөлөөсөн юм. Тиймээс Христ Есүс жинхэнэ биднээс магтаал, хүндлэл авах ёстой Нэгэн билээ.
Энэ дууны утга нь миний хувьд зүгээр л нэг оролдож, хичээж бичсэн юм биш, харин зүрх сэтгэлийн минь гүнээс үүдэн гарч, эрхэм Түүний хийсэн бүхнийг магтан хүндлэхийг хүсэмжлэн байж энэ дууг бүтээсэн. Lenny-тай хамтран дуугаа бичиж байх үед тэрээр миний сайн зөвлөгч, сайн найз минь байсаан.
Ингээд энэ дууг бүтсэнээс хойш олон хүмүүс, Христийн агуу их хайр хэрхэн зүрх сэтгэлд нь хүрч, нулимс урсгаж байсан тухайгаа хуваалцаж байсан. Ертөнцийн Эзэний энэ дэлхий дээрх хүсэл нь Хүү нь төлөв даруугаар ирж, эцэстээ гологдон, нас барсан загалмай дахь үйлсийг харуулсан тэр хайр бидний эмтэрч, гэмшсэн зүрх сэтгэлээс ундран гарч байгаа магтаалын анхилуун үнэр билээ.
Нэгэн удаа би хүүхдүүдтэйгээ хамт телевизээр Fox News Live нэвтрүүлэгээр ерөнхийлөгч Bush-ын төлөө гуйж буйг үзэж байлаа. Michael W. Smith төгөлдөр хуур луугаа очиж, "Above all powers, above all kings....." (Бүх хүч чадал, хаад ноёдууд) гэж дуулж эхлэхэд нүднээс минь нулимс урсан гарсан юм. Тэр үед 8 настай охин маань "Aаваа та зүгээр үү? Яасан бэ?" гэж асуухад "Хонгор минь энэ бол баярын нулимс." гээд би үнэхээр даруу зүрх сэтгэлийн хамт магтаалын үгсээр Их Эзэнтэйгээ ярьж, улсынхаа ерөнхийлөгчийнхөө төлөө Их Эзэндээ талархан дуулсан юм.
Христ Их Эзэний минь мэргэн ухаан, хүч чадал нь Түүний хамаг бүхнээс илүү гэдгийг илчлэж, жилээс жилд мянга мянган хүмүүс Түүнд дуулан магтах болтугай!
Lenny's түүхээс
Paul бид хоёрын хувьд олон дуунууд дээр хамтран ажиллаж байсан. Бид хамтдаа "Above All" дуугаа бичиж дуусахад, миний зүрх сэтгэл олон мянган хүмүүст хүрэх шиг болсон. Тухайн үед дууныхаа санаануудаа гаргаж байхдаа Paul-ийн гал тогооны өрөөнд байсан. Орой нь Paul "Above All" дууныхаа бадгийн хэсгийг хөгжимдөн, дуулж өгсөн юм. Тэр үгнүүдээс маш цөөн хэдэн үгийг л засаж, янзалсан юм. Бадгийн хэсэг дээр ямар нэг зүйл надад хүрсэн, тэгээд би Paul-д маш сайхан санаа болж гэдгийг нь хэлсэн.
Дараагийн өдрийн өглөө эрт Paul босоод, “Дахилтын хэсгийн санаа төрлөө” гээд дуулж үзүүлсэн юм. Хэсэг завсарласны дараа би дахилтын хэсгийн санаагаа үзүүлсэн. Paul-д маш их тааладагдаж, "Like a rose trampled on the ground" (Анхилуун сарнай газарт гишгэгдэх мэт) хэсгийг шууд тэр чигт нь орхиж, энэ хэсгийг дуулж байхдаа насанд хүрсэн хоёр залуу маш ихээр уйлж, зүрх сэтгэлдээ дуугаа хамгийнхаа сайнаар хийж дуусгахыг чармайж байлаа.
Миний бодлоор "Above All" бүтсэн нь биднийг улам хүчирхэгжүүлж, мөн Michael W. Smith энэ дууг дуулснаараа Мөнхийн Их Эзэн хамгаас агуу, хамгаас илүү болох, үүгээр ч зогсохгүй “Аврагч Есүс Христ маань яг л анхилуун үнэрт сарнай мэт газарт унан гишгэгдэж байхдаа, хүн зон биднийг бүхнээс үнэтэйд тооцож” байгаа дүр зургийг илэрхийлж чадсан билээ.
1 comment:
hi, nandia^^
Post a Comment