Tuesday, April 29, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дээрх Есүс гэж хэн бэ?

1:1 Хамгийн анх Үг байсан. Үг нь Мөнхийн Эзэнтэй хамт байсан. Үг нь өөрөө Мөнхийн Эзэн.
1:2 Анхнаасаа Мөнхийн Эзэнтэй хамт Есүс байсан.
1:3 Бүхнийг Есүс бүтээсэн, Түүнгүйгээр бий болсон зүйл гэж нэгээхэн ч үгүй.
1:4 Есүс бол амьдрал ба Тэрээр хүн төрөлхтөний гэрэл.
1:12 Есүсийг хүлээж авсан хэн бүхэн, Түүний нэрэнд итгэсэн хүн бүрт Тэр Мөнхийн Эзэний хүүхэд байх эрхийг өгсөн.
1:14 Есүс махан биетэй болж ирсэн ба яруу алдрыг нь хүмүүс харсан. Тэрээр Мөнхийн Эзэний цорын ганц үнэн ба хайр энэрэлээр дүүрэн Хүү нь.
1:16 Есүсийн хайр энэрэл, дүүрэн байдлыг бид хүлээн авсан.
1:17 Хууль Мөшэхээр дамжин ирсэн. Хайр энэрэл, Үнэн Есүсээр дамжин ирсэн.
1:29 Хүн төрөлхтөний гэмийг Хурга Есүс үүрсэн.
1:33 Есүс Ариун Сүнсээр баптизм хүртсэн.
1:34 Есүс Мөнхийн Эзэний Хүү.
1:41 Есүс бол Месаяа ба Христ. (Аврагч)
1:51 Есүс бол хүний хүү.

Sunday, April 27, 2008

Иоганы бичсэн өгүүлэг дэх Есүс гэж хэн байв?

"Ундаассан хүн надад итгэж мөнхийн усыг авагтун. Амьдрал тэтгэгч мөнхийн ус миний хүмүүсээс гарна"

Иоган 7:37-38

(Дараагийн blog дээрээ Иоганы бичсэн өгүүлэг дэх Есүс Христийн тухай судалгааныхаа тэмдэглэлээс хуваалцана.)

Friday, April 25, 2008

1Иоганы захидлын талаарх тэмдэглэлээс...

Ойрд дотны зөвлөгчийнхөө зөвлөснөөр Иоганы бичсэн захидлуудыг уншиж, судлан, тэмдэглэл хөтөлжаагаа би. Мэдээж хэрэг библийг уншаад, бичиж, тэмдэглэх олон янзын аргууд байдаг л даа, гэхдээ энэ бол миний өөрийн хичээнгүй тэмдэглэсэн тэмдэглэл юм байгаан.

Амьдралаа Их Эзэний хүслийн дагуу авч явна гэдэг нь Мөнхийн Эзэний Үгийг уншиж, Түүнтэй танилцаж, Түүний тухай мэдэж авна гэсэн утгатай нийцнэ гэж би боддог.
Бидний дундаас хэн нэг нь “би гэмгүй шд” гэж хэлж зүрхлэхгүй байх. Харин ч бид өөрсдийн гэмт байдлаа хүлээн зөвшөөрч, (зарим нэг маань “улайх” гэж ч хэлдэг) гэмээ илчлэж, Их Эзэний Гэрэл дотор алхах нь зөв сонголтоо. Учир нь гэмт бидний өмгөөлөгч бол Есүс Христ билээ. Хэрэв бид Мөнхийн Эзэндээ хайртай л бол Түүний чин хүслийг нь биелүүлсэн дээр. Энэ нь Есүсийн алхаж байсан тэр л газраар алхаж, бусдыгаа хайрлах явдал юм. Дэлхийн аргаар асуудлыг шийдэх гэж бүү хичээ, бүү яар. Мөнхийн Эзэний хайр энэрэл биднийг шудрага үнэнээр удирдан дагуулж, итгэл найдвараар Христ рүү хөтлөн, Үнэн Үгний тосолгоо чамайг залж, хэрхэн бусдыг хайрлахыг сургах болно.
Миний чухалчлан ойлгосон нэг зүйл: бидний гэмт буруу байдлаа илчилсэний харилт нь Христ Есүс билээ. Тиймээс бид Мөнхийн Эзэнийх гэдэгтэй итгэлтэй байж, Үгийг нь дуулгавартай дагах нь чухал. Мөнхийн Эзэн бидний гуйлтын хариуг заавал өгдөг. Есүс бидэнтэй хамт учраас бид ЯЛАГЧ нар! Мөнхийн Эзэн бол Хайр. Бид гэмт байдлаа илчилсэнээрээ хайр дотор амьдарч, Түүний Үгийг хичээнгүйлэн дагах хүсэлтэй болдог.

Дуулгавартай байдалд итгэх итгэл гэдэг нь Есүс Христ Ялалт авчирсанд итгэх явдал юм.

Red Bud Trees





Иоган 14:27
Амар тайвнаа Би та нарт үлдээнэ.
Зөвхөн Би та нарыг өөрийн адил тайван байлгаж чадна.
Энэ дэлхийд хэн ч бусдад тийм амар тайван жаргал өгч чадахгүй.
Юунд ч бүү санаа зов!
Юунаас ч бүү айгтуй!

Thursday, April 24, 2008

Хүүхэд хүмүүжүүлнээ гэж...

Өчдөр би нөхөртэйгээ хамт "I'm Sam" гэдэг кино үзлээ. Энэ кинон дээр нэгэн сэтгэцийн өвчтэй аав, түүний охин хоёрын тухай. Мөн Америк дахь гэр бүл болон эцэг, эх, хүүхдүүдийн талаарх хуульд шүүмжлэлтэй хандсан их сэтгэлд хүрсэн кино байсан. Киноны дараа нөхөр маань надтай маш нандин үгнүүдийг хуваалцлаа. Ямар сайхан яриа өрнүүлж, бас сайхан цаг байсан гээч! Би гэдэг хүн уярч нэг, уйлж нэг, хөөрч нэг яриаг нь сонсож суулаа.

Хайрт нөхрийн минь урлангаас

Харин өнөө өглөө чимээгүй цагаа хийж байхдаа би хүүхдүүдийнхээ төлөө чухалчлан гуйж суулаа. "Их Эзээн би хүүхдүүдээ танд маш их таалагдахаар хүмүүжүүлэхийг хүсч, хичээж байна. Гэхдээ улам их мэргэн ухаан өгөөч" гэж гуйлаа. Их Эзэний өгсөн Үг нь "... тэднийг улам их хайрла, тэндийг аз жаргалаар дүүрэн байлга, тэдэнд амар тайвныг үргэлж мэдрүүлж байгаарай, тэвчээртэй, үнэнч байхыг үлгэр дуурайлалаараа харуул, элэгсэг энэрэнгүй сэтгэлээр байнга сурга, даруу зан чанар, зүрх сэтгэлийг эзэмшүүлэн, өвлүүл" гэв. Whoa, яг л Галат 5:22-23 шиг үг өгөгдсөн. Ингээд цааш нь библиэсээ унштал "Ертөнцийн Эзэний Ариун Сүнс бидэнд ер бусын амьдарл өгсөн учир бид энэ дэлхийд байхдаа зөвхөн Түүний заасан замаар явах хэрэгтэй. бид бардамнаж, бие биеэ уурлуулж өөр хоорондоо атаархаж болохгүй" (Галат 5:25-26) гэж байлаа.

Их Эзэнтэй өнгөрөөсөн өнөөдөрийн цаг их сонирхолтой байна гээ!

Wednesday, April 23, 2008

Аяга Кофе-ийг Их Эзэнтэй хамт

Сүүлийн үед Их Эзэнийхээ авралаар бас дотны зөвлөгч ах, эгч нарын зүрх сэтгэлээсээ зааварлан, зөвлөх зөвлөгөөний буянаар, зуучлан гуйгч нарынхаа тууштай, хичээнгүй гуйлтын үр дүнд амьдрал маань эрс өөрчлөгдөж, гэр бүл маань барьж, босгогдож, миний Их Эзэнтэй өнгөрөөж буй цаг мөч бүр маш их үнэ цэнэтэй болжаагааг хараад баярлаж, дэвхцэхгүй байхын арга алга даа. Гэвч би улам илүү ихийг хүсч байна. УЛАМ ИХИЙГ!

...Миний хувьд өглөө босоод ганц аяга өтгөөн гэгчийн кофе уух нь жаргалтай мөчүүдийн минь нэг. Нөхөр маань ажилдаа, хүүхдүүд хичээл, албандаа явах тэр үед би галын өрөөгөө цэвэрлээд, нам гүн гэртээ сэтгэл хангалуунаар библиэ тэвэрч, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ аваад, ширээнийхээ ард аяга кофе-гоо амсан, Их Эзэнийгээ хамт сууна даа. Энэ бол миний хамгийн онцгой цаг мөч! Зарим үед бичиж, тэмдэглэнэ. Ойрд “Serendipity Bible for Study Groups”-ийг ихэнхдээ уншаад л, судлаал. Судлах явцдаа тэмдэглэнэ, сайтар тунгаан бодно, эцэст нь гуйлтаа хийнэ.

Нэг чухал зүйл гэвэл сүүлийн үед би өөртөө өндөр шаардлага тавьжаагаа. СОНСОХ, ЧАГНАХ тал дээр! Амаа түрүүлж нээлгүйгээр, Их Эзэнээс заавар авч, надад зориулж хэлэх үгийг нь чагнаж сурахыг хичээж байгаа. Мэдээж хажуугаар нь кофе-гоо үнэртсэн шиг амтархан ууна.

...Нөхөрлөл гэдэг нь тодорхой нэг хэмжээгээр цаг хугацааг биднээс нэхдэг гэж би боддог. Бидний ихэнх нь хийж буй ажлаасаа гадуур гэр бүлдээ болон найз нөхөддөө багахаан цагыг эсвэл бүр ямар ч цаг зав зориулж чадалгүй өнгөрөөсөн удаа цөөнгүй билээ. Бас болоогүй, бидний харилцаануудын номер нэгт байх Аврагч Мөнхийн Эзэнтэйгээ хамгийн түрүүнд онцгой харилцааг босгох, идэвхжүүлэхийн тулд чармайх нь чухалсан. Яаж бид өөр хоорондоо нэгдэж, “Амар жимэр, Мөнхийн Эзэн-Намайг таниж мэд” -эх (Дуулал46:10) вэ?

Эхлээд: Гуйлтын явцаар дамжин бидний амьдралын өдөр бүр, мөч бүрүүд хэрхэн үргэлжлэх нь тодорхойлогддог гэдэгт би итгэдэг. Бидний өдөр тутмын амьдрал яаж өрнөдөг вэ? Бидний гэр бүлд бага насны хүүхэд байдаг билүү? Бид гэрээсээ гадуур ажил хөдөлмөр эрхэлдэг билүү? Хэрэв бид гэрлэсэн бол, нөхрүүд маань ажилдаа явахаар заавал гадагш гардагсан билүү? Бид чинь өглөөний хүн билүү эсвэл оройны хүн билүү? Энэ талаар та бодож үзсэн үү? Ахин дахин хичээж байсан удаатай уу?

Хоёрт: Энэ бүхний талаар бодож байхдаа, цаасан дээр буулгаж байхдаа, эдгээр цаг мөчүүдийн тухай бодож байхдаа та хэзээ нь яг аль цаг хугацаанд нь ГАВ ГАНЦААРАА үлдэж байгаагаа бодоод үзээрэй. Хэрэв та бага насны хүүхэдтэй бол хүүхдүүд өдрийн цагаар заавал унтдаг гэдгийг санаарай, тэр үед нь та ганцаараа болж байгаагаа анзаарч байгаагүй бол санаад авчих. Хэрэв хүүхдүүд чинь сургууль, цэцэрлэгт явдаг бол энэ л сайхан ганцаардсан цагийг чимээгүйхнээр ашиглаад авбал сайнсан. Хэрэв та ажил эрхэлдэг бол өдрийн цайныхаа цагаар, ганцаарахнаа байх нууцхан газрыг хайж, олоод тэнд ер бусын гайхалтай мөчийг өнгөрөөж болох юм шиг. Би юуг хэлэх гээл үглээд байна гэвэл: бид ямар ч үед зөв сонголтыг хийж чадаж байхыг хичээж байх ба өөрсдийн цагын хувиараа маш бүтээлчээр ашиглаж, аль нэг хэсэгт нь сэтгэлд хангалтай үлдэх цаг хугацааг Их Эзэндээ зориулдаг болцгооё л гэх гээл...!
Надад хэд хэдэн ойр дотны итгэлийн сайн найзууд болох эхнэрүүд, ээжүүд, ганц бие бүсгүйчүүд ч байдаг. Тэдний нэг нь үнэхээрийн их ажилтай, завгүй шахуу гэж хэлэхэд хэлстэхгүй эгчийн тухай би энд дурдмаар байна. Тэр эгч өглөө эрт өө гэгч нь сэрж чаддагаар ч барахгүй Их Эзэнтэйгээ хамгийн онцгой цагийг ганцаарчлан гаргадаг эмэгтэй. (нөхөр нь 5:30-д босдог байхад, тэр эгч 4:30-д босдог, өглөөний хүн л дээ)
Харин миний хувьд өглөө эрт босно гэдэг амар биш, бас орой эрт нойр хүрээд байдаг болцон, ойрд . Тэхээр би гэдэг хүн нөхөр, хүүхдүүдээ албандаа явсан хойгуур буюу үдээс өмнө нээх сайхан цэвэрхээн, чимээгүй орчинд аяга кофе-гоо бариад Их Эзэнтэй хамт ярилцдаг болоод байгаа. Энэ миний хувьд хамгийн том, чухал дэвшилт байгаа юм л.

Эцэст нь: Энэ бол ердөө л эхлүүлж чадах хэсэгхэн цаг хугацааны тухай. Аажмаар бидний нөхцөл байдал өөрчлөгдөнө, хамгийн чухалд тооцогдох зүйлүүд ч өөрчлөгдөнө, мөн бидэнд боломжтой байгаа цаг хугацааны шинэ үеүд үнэ цэнэтэй болж өөрчлөгдөж эхлэдэг. Бид бүхний хийж чадах ганц зүйл бол ЭХЛЭХ! “Маш их завгүй байх нь биднийг Мөнхийн Эзэн дээр төвлөрөхөд саад учруулдаг. Завгүй, яаруу, сандруу амьдралын хэв маягаас болж Түүнтэй харилцах харилцаагаа ХЭЗЭЭ ч бүү алдаарай!”

Бүгдээрээ хамтдаа амьдралынхаа завгүй болгосон цаг мөчүүдийг Ертөнцийн Эзэнтэй харилцах харилцаандаа эхлүүлж, өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулахын тулд суралцацгаая!

Tuesday, April 22, 2008

Хөдөлмөр бол Магтаал Хүндлэл

Анх 1991 онд "Эхлэл" номыг уншаад, орчлон ертөнцийг бүтээгч Мөнхийн Их Эзэн маань ямар их шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, агуу бүтээлч, эмх цэгцтэй болохыг би ойлгож, суралцаж байлаа. Харин өнөөдөр энэ талаар ахин уншиж, судалсан чинь үнэхээрийн сонирхолтой байна гээ! Комунизмын үед "Хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэж үг байсныг би л лав их сайн санажийна. Харин энэ удаад огт өөр зүйлийг ухаараал. Энэ нь хөдөлмөрлөсөнөөрөө бид Мөнхийн Эзэндээ магтаалыг өргөж байгаа нь гайхалтай санагдлаа. Үүнийг Их Эзэн маань биднээс ... лав надаас маш их хүсдэгийм байна.
Есүс Христ бол энэ дэлхийд үйлчилэн, бидний хувьд анхдагч үлгэр дуурайлал билээ. Хүн төрөлхтөн биднийг урлан бүтээсэн Ертөнцийн Эзэн Өөрөө маш их хөдөлмөрч Нэгэн. Тийм ч учраас Мөнхийн Эзэний мөн чанарын нэг болох хөдөлмөрч чанар нь бидэнд ч бас бий.
Хөдөлмөр, хөдөлмөрлөнө гэдэг нь гэмийн хараал огтхон ч биш, харин Ивээл Ерөөл гэсэн утгатай энэ дүйцэнэ.
  • Эхлэл 2:1-3 Мөнхийн Эзэн ажлаа хийж дуусаад амарсан.
  • Эхлэл 1:26-27 Бид Мөнхийн Эзэний дүр төрхтэй адил төстэй бүтээгдсэн.
  • Эхлэл 1:28, 2:15, 19 Адам ажил хөдөлмөр эрхлэсэн.
  • Эфэс 2:8-10 Бид шаргуу хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн.
  • Матай 5:16 Эрчүүд шаргуу хөдөлмөрч, яруу алдарт Мөнхийн Эзэнийг харж, даган дуурайх нь чухал.
  • Иоган 5:17 Мөнхийн Эзэн Эцэг маань шаргуу хөдөлмөрч байсан бол Есүс Христ Эзэн маань ч бас хөдөлмөрч Нэгэн байсан.
  • Иоган 17:4 Есүс Христ хэлэхдээ энэ дэлхий дээр Түүний үйлчлэл нь Түүний ажил хөдөлмөр гэжээ.
  • 1Коринф 10:31 Бүхнийг Мөнхийн Эзэний яруу алдарын төлөө хийж бай.
  • 1Коринф 3:13-14 Бидний ажил хөдөлмөр шүүгдэх болно.

Христ Есүс Эзэн маань энэ дэлхийн бүхий л салбарт үйлчлэн, зарцлагдахын тулд ирсэн.

Бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн учраас үйлчлэлийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх нь чухал аж.

  • Матай 20:25-28 Христ үйлчлэн зарцлагдахын тулд ирсэн.
  • Ром 8:28-29 Хүү нь байхаар дуудагдсан.
  • 2Коринф 3:18 Адил дүр төрхөөр өөрчлөгдсөн.
  • 2Коринф 5:20 Бид бүгдээрээ Элчин Сайдууд.
  • Чөлөөлөгдсөн нь 19:6 Мөнхийн Эзэнд Ариун Үндэстэний Хаант Улс хэрэгтэй.
  • 1Пэтр 2:9 Бид Сонгогдсон Язгууртан Угсаатанууд.
  • Үзэгдэл 5:10 Бид үүрдийн Хаадууд ба Захирагч нар.

Өдөр тутмын ажил хөдөлмөрөөрөө

Мөнхийн Эзэндээ магтаал хүндлэлээ өргөе!

Ок, нөхдөө энэ зурган дээр хэдэн хүний нүүр байна гэж бодож байна даа?

Ахин бүгдээрээ хичээцгээе!


Өмнөх зурган дээр би та бүхнээс хэдэн морь байгаа тухай асууж байсан. Би Mel-тэй санаа нийлж байсан боловч харин дүү маань 4-өөс илүү олсон л доо. Тэхээр ахиад нэг сайн харцгаая!

Monday, April 21, 2008

Хэдэн адуу байгаа вэ?
Өөр өөрсдийн хариуг үлдээж харааны ажиглах чадвараа шалгуулна уу.

Амжилт шүү иргэд ээ ;-)

Friday, April 18, 2008


"Ийнхүү эрэгтэй, эмэгтэй хоёр бие биедээ яг тохирдог учраас эрэгтэй хүн, эх эцэгээсээ тусдаа гарч ханьтай болон хоёул нэгэн бие мэт нэгддэг учиртай"

Эхлэл 2:24


...Гэр бүл байна гэдэг магадгүй энэ дэлхийн хамгийн хэцүү зүйлсийн нэг байх. Өөр өөр санаа бодол, хүсэл сонирхол, зорилготой эрэгтэй, эмэгтэй хоёр гэр бүл болоод аз жаргалтай байх ёстой байтал тэдний амьдрал нь яваандаа дааж давшгүй хүнд хүчир ачаа болж хувирдаг нь бий. Харин Ертөнцийн Эзэн биднийг гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун, хоорондоо дотно сайхан харилцаатай байхаар бүтээсэн.
(...Эфэс 5:22-33...)


Амьдралын их эргүүлэг дотор бидний Есүс Христтэй харилцах харилцаа, мөн энэ харилцаагаа халуун дотно байлгахыг би маш их хүсч байна. Сүнслэг өсөлтөн дотор Мөнхийн Эзэнийг таних, Түүний мөн чанар болон Ариун Сүнсээр хэрхэн төлөвшөх талаар Мөнхийн Эзэний хүн болгон бидний гэр бүлийн амьдралын төлөө гуйцгааж өгнө үү!


Илүү дотносон, санаа тавин гуйхыг хүсвэл hsg-h@hotmail.com

Monday, April 14, 2008

Эр нөхрийн минь хуваалцсан үгнээс...


Мөнхийн Эзэнд сэтгэлийн гүнээс найдаж сур. Харин өөрийн бодолд хэзээ ч бүү найд. Юу ч хийсэн Мөнхийн Эзэний Үгийг үндэс болго. Тэгвэл амьдралын чинь шулуун замыг Тэр зааж өгнө. Өөрийгөө илүү ухаалаг хэмээн бүү үнэл! Харин Мөнхийн Эзэнээс эмээн, муу бүхнээс тойрч яв! Ингэснээр бие мах бод чинь эрүүл, сэтгэл санаа чинь өөдрөг явах болно.


Сургаалт Үгс 3:5-8


...Гэхдээ яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад Лазар нас бараад шууд Ертөнцийн Эзэний ер бусын улсад орж байгаа юм бэ? Энэ дэлхий дээр байхдаа эдэлсэн их уй гашуу нь түүний тийш орох гавъяа болж, түүнд энэ эрхийг олгосон юмуу?

Үгүй ээ, үгүй. Ерөөсөө ч тийм биш! Лазарын адил бүр түүнээс ч илүү хэцүү зовлон туулсан олон хүн байх боловч тэд нас бараад бараг бүгд мөнхийн улсад орж чадахгүй өнгөрдөг. Зовлон зүдгүүр гэдэг бол бидний түрүүний хэлснээр хэзээ ч хүнийг ер бусын мөнхийн улсад орох хүчин зүйл эсвэл тэндээс гарах шалтгаан болдоггүй юм. Зовлон зүдгүүр угтаа авъяас, хүнийг хүмүүжүүлж сургах ташуур гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ ташуурыг Ертөнцийн Эзэний гартаа атгаж, хайртай хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө үе үе ашигладаг. Түүнээс гадна энэ нь Ертөнцийн Эзэний бидэнд итгэл хүлээлгэн даатган өгсөн авъяас чадвар юм. Энэ авъяасыг бид Түүний яруу алдрын төлөө, өөрсдийнхөө мөнхийн сайн сайхны төлөө улам бүр хөгжүүлж байх үүрэгтэй. Хэрэв бид ийнхүү хөгжүүлж чадвал хүнд өгдөг олон авъяас чадваруудын хамгийн агуу нь зовлон зүдгүүр болохыг ойлгож, үүнийх нь төлөө талархан хүндлэхгүй байх аргагүй болно. Тиймээс энэ авъяасыг хөгжүүлж, шудрага үнэн, амар тайвныг бэлэглэгч үр дүнг гаргасан хүн бүхэн “Өнөөдөр зовлонтой байгаа минь үнэхээр сайн хэрэг!” хэмээн хэлж Ертөнцийн Эзэнийг хүндлэн дээдэлж чадна.


Браунлоу Норт

“Баян ба Ядуу” номноос

Friday, April 11, 2008

Их Эзэний Хүн


Их Эзэнд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна.

Библиэс...

Thursday, April 10, 2008

Итгэлээ бүү зогсоо!

Tà àìüäðàëäàà ÿìàð íýãýí ñ¿íñëýã ÿëàëò, хүчирхэг ниргэлтийн òºëºº Мөнхийн Ýçýíýýñ ãóéñàар байсан áîëîâ÷ óäààí õ¿ëýýõ ¿å тулгарч áàéñàí óó? ßàãààä îäîî áîëòîë Мөнхийн Ýçýí õàðèóëàõã¿é áàéãàà þì áîëдоî ãýæ áîäîæ áàéñàí óó? ßëàëò çºâõºí òàíûã алгасан тойрч áóñäàä èðýýä áàéãàà þì øèã ñàíàãäàæ áàéñàí óó?
Çàðèì ¿åä èòãýã÷ áèä àìüäðàëäàà òîõèîëäñîí ÿìàð íýãýí íºõöºë áàéäëûí òàëààð Èõ Ýçýíýýñ õè÷ýýíã¿éëýí, óäàà õóãàöààíû òóðø ãóéäàã àâ÷ õàðèóëòàà óäààí õóãàöààíû òóðø хүлээн àâ÷ ÷àääàãã¿é. Ñ¿¿ëäýý á¿ð ýíý áàéäàëòàéãàà ýâëýð÷, õýçýý íýã õàðèóãàà ÿâóóëàõ þì áîëäîî ãýõ ìýòèéí þì áîäîîä ë ººð þì õèéãýýä ÿâæ áàéäàã. Ãýâ÷ Мөнхийн Эзэн òýäãýýð ãóéëòóóäûã ¿íýõýýð ñîíñäîã áºãººä, áèäíèé ìýäýõã¿é, áîäîæ ñýòãýýã¿é àðãà çàìóóäûã ÷ àøèãëààä õàðèóëòûã íü ºãºõººð çýõýæ áàéäàã áèëýý. Òèéìýýñ áèäíèé íºõöºë áàéäàë ÿìàð ÷ àíõààðóóëãà, ñàíóóëãàã¿éãýýð ãýíýò ººð÷ëºãäºæ áîëíî.

Õýäèé èéì болов÷ íýã ç¿éë çàéëøã¿é îðøèí áàéíà. Мөнхийн Эзэнийã ãýíýò àæëàà õèéõèéí ºìíº áèä õ¿ëýýäýã. Õàðèóëòàà àâàõûí òóëä õ¿ëýýíý ãýäýã áîë àìüäðàëûí íýãýí áîäèò õýñýã юмаа. Õýí ÷ ýíý ¿íýíýýñ ìóëòàð÷ ÷àääàãã¿é. Òèéìýýñ ãîë àñóóäàë áîë õýðâýý áèä õ¿ëýýõ þì áîë áèø, õàðèí õýðõýí õ¿ëýýõ íü ÕÝÐ ÓÄÀÀÍ õóãàöààíä õ¿ëýýõ ¸ñòîé áîëîõûã òàíü àÿíäàà òîäîðõîéëîîä ºãíº.

Õ¿ëýýõ хоёр àðãà çàì áàéäàã.
Íýã íü ç¿ãýýð ë èäýâõã¿é õ¿ëýýí àâàã÷èéí áàéäëààð õ¿ëýýõ, íºãººõ íü èäýâõòýé, õ¿ñýìæëýëòýé áàéæ õ¿ëýýõ. Èäýâõã¿é õ¿í áîë ç¿ãýýð ë ÿìàð íýãýí ç¿éë áîë÷èõ áîëîâ óó ãýæ íàéäàæ, þóíû ìàãàä ãýýä õ¿ëýýãýýä ç¿ãýýð ñóóæ áàéäàã. Õýñýãõýí õóãàöààíû äàðàà òýâ÷ýýð íü àëäàãäàæ, “Áîëëîî õàíàëàà, Õ¿ëýýãýýä ë áàéëàà. Þó ÷ өөрчлөгдсөнгүй, áîëñîíã¿é” ãýýä áîñîîä ÿâ÷èõäàã. Èéì õ¿í áààõàí õ¿ñëýýð ä¿¿ðýí áàéх áîëîâ÷ çîðèã òýâ÷ýýðã¿é áàéäàã þì.

Õàðèí ýñðýãýýð íºãºº õ¿í íü èòãýæ íàéäàæ, õ¿ññýí ç¿éëýý àâàõûí òóëä þì õèéäýã, èäýâõòýé áàéäàã. Òèéì õ¿í ãóéëò õ¿ñýëòèéíõýý õàðèóã åð нь л õààëãàíû ãàäàà èðýýä áàéãàà ãýäýãò èòãýäýã. Ò¿¿íèé èòãýë áîë ç¿ãýýð ë èäýâõã¿é õ¿÷èí ç¿éë áèø. Àñóóäëàà øèéäâýðë¿¿ëýõèéí òóëä ç¿ðõ ñýòãýë íü ¿ðãýëæ õàðèóëòàà ÿìàð ÷ íºõöºë áàéäàëä áàéñàí õàìààã¿é øèéä¿¿ëýõýä áýëýí áàéäàã. ªã뺺 áîëãîí ºíººäºð ìèíèé àñóóëòûí õàðèó èðýõ áîëíî ãýæ èòãýí îðíîîñîî áîñäîã. Èéì õ¿í óäààí õ¿ëýýæ ìàãàäã¿é. Ãýõäýý ãýíýò ò¿¿íèé õ¿ëýýæ áàéñàí ç¿éë íü áèé áîëäîã.

Ýíý áîë ÿã æèðýìñýí эмэгтэйгтэй àäèë юм. Õ¿¿õýä òºðíº ãýæ õ¿ñýí õ¿ëýýæ áàéãàà. Õýäèéãýýð õàðæ ÷àäàõã¿é ÷ òýð ýìýãòýé õ¿¿õäýý äîòðîî òýýæ áàéãààãàà ìàø ñàéí ìýääýã. Æèðýìñýí áîëñîí ãýäãýý ìýäìýãöýý ýìýãòýé õ¿í õ¿¿õäèéíõýý òºðºõ òýð ºäºðò ñýòãýë ñàíààãàà áýëòãýæ ýõýëäýã. ßíç á¿ðèéí ç¿éë òºëºâëºæ, èõýä çàâã¿éãýýð õ¿¿õäýý ºñãºõºä õýðýãòýé ç¿éëñýý áàçààäàã. ßàãààä? ßàãààä ãýâýë õ¿¿õýä çààâàë òºðíº ãýäãèéã òýð ñàéí ìýäýæ áàéãàà, çºâõºí öàã õóãàöààíû õóâüä ë õ¿ëýýõ øààðäëàãàòàé ãýäãèéã ìýäýð÷ áàéäàã.
Æîéñ Ìàéåð

Wednesday, April 9, 2008

Баян ба Ядуу


... Баян үнэн голоосоо үүнийг хүсч байв. Түүнд ус уух гарцаагүй хэрэг байсан ба тэр түүнээс үүнийг л гуйсан, тэр үүнийг авахыг үнэхээр их хүсч байсан. Аяа, тэр хичнээн их хүсч байсан гэж санана. Тэр амьдралдаа хэзээ ч ямар нэг юмыг ингэтэл хүсч байсан удаагүй. Магадгүй тэр нүдээ нээн дээшээ харахад түүнийг нүдийг таглан хүлж байсан хүлээс нэгэнтээ тайлагдаж тэр амьдрал бэлэглэгч ямар ч булингаргүй Ертөнцийн Эзэний хүнээс урсан гарах болор мэт цэвэр тунгалаг мөнхийн тэр усыг олж харсан байх. Есүс Шомрон аймгийн эмэгтэйд өгсөн мөн энэ дэлхий дээр амьдарч байхдаа маш олон хүнд өгсөн хүний цангааг нэгмөсөн тайлж, дахин хэзээ ч ангаж цангах аюулгүй болгодог тэр мөнхийн амьдрал бэлэглэгч усыг анх удаа олж харсан байх.

Браунлоу Норт
"Баян ба Ядуу" номоос

Tuesday, April 8, 2008

ҮНЭН ЖАРГАЛ

Гэмээ ухамсарлаж уйлсан хүнийг Ертөнцийн Эзэн уучилж, сэтгэл санааг нь тайвшируулж, аз жаргал өгнө.

Номхон даруу зан гаргасан хүн Ертөнцийн Эзэний амласан бүхнийг хүлээн авч аз жаргал эдэлнэ.

Гэмээ цагаатгуулахыг бүхнээс илүү хүссэн хүн сэтгэл хангалуун жаргалтай болно.

Ертөнцийн Эзэн энэрэнгүй хүнийг хайрлах учраас бусдыг өрөвдөгч хүн аз жаргалтай.

Ариун сэтгэлтэй хүн Ертөнцийн Эзэнтэй нэгдэж, аз жаргал эдэлнэ.

Өөрийнх нь амар тайвныг бусдад өгсөн хүнийг Ертөнцийн Эзэн хүүгээ хэмээн тооцно. Ийнхүү түүнд асар их жаргал өгнө.

Ертөнцийн Эзэний Үгийг дагаснаас болж бусдад хавчигдсан хүн Түүний ер бусын улсын харьяат болж, хязгааргүй их жаргал олно.