Хайрт нөхрийн минь урлангаас
Харин өнөө өглөө чимээгүй цагаа хийж байхдаа би хүүхдүүдийнхээ төлөө чухалчлан гуйж суулаа. "Их Эзээн би хүүхдүүдээ танд маш их таалагдахаар хүмүүжүүлэхийг хүсч, хичээж байна. Гэхдээ улам их мэргэн ухаан өгөөч" гэж гуйлаа. Их Эзэний өгсөн Үг нь "... тэднийг улам их хайрла, тэндийг аз жаргалаар дүүрэн байлга, тэдэнд амар тайвныг үргэлж мэдрүүлж байгаарай, тэвчээртэй, үнэнч байхыг үлгэр дуурайлалаараа харуул, элэгсэг энэрэнгүй сэтгэлээр байнга сурга, даруу зан чанар, зүрх сэтгэлийг эзэмшүүлэн, өвлүүл" гэв. Whoa, яг л Галат 5:22-23 шиг үг өгөгдсөн. Ингээд цааш нь библиэсээ унштал "Ертөнцийн Эзэний Ариун Сүнс бидэнд ер бусын амьдарл өгсөн учир бид энэ дэлхийд байхдаа зөвхөн Түүний заасан замаар явах хэрэгтэй. бид бардамнаж, бие биеэ уурлуулж өөр хоорондоо атаархаж болохгүй" (Галат 5:25-26) гэж байлаа.
No comments:
Post a Comment