Анх 1991 онд "Эхлэл" номыг уншаад, орчлон ертөнцийг бүтээгч Мөнхийн Их Эзэн маань ямар их шаргуу хөдөлмөрч, хичээнгүй, агуу бүтээлч, эмх цэгцтэй болохыг би ойлгож, суралцаж байлаа. Харин өнөөдөр энэ талаар ахин уншиж, судалсан чинь үнэхээрийн сонирхолтой байна гээ! Комунизмын үед "Хөдөлмөр хүнийг бүтээнэ" гэж үг байсныг би л лав их сайн санажийна. Харин энэ удаад огт өөр зүйлийг ухаараал. Энэ нь хөдөлмөрлөсөнөөрөө бид Мөнхийн Эзэндээ магтаалыг өргөж байгаа нь гайхалтай санагдлаа. Үүнийг Их Эзэн маань биднээс ... лав надаас маш их хүсдэгийм байна.
Есүс Христ бол энэ дэлхийд үйлчилэн, бидний хувьд анхдагч үлгэр дуурайлал билээ. Хүн төрөлхтөн биднийг урлан бүтээсэн Ертөнцийн Эзэн Өөрөө маш их хөдөлмөрч Нэгэн. Тийм ч учраас Мөнхийн Эзэний мөн чанарын нэг болох хөдөлмөрч чанар нь бидэнд ч бас бий.
Хөдөлмөр, хөдөлмөрлөнө гэдэг нь гэмийн хараал огтхон ч биш, харин Ивээл Ерөөл гэсэн утгатай энэ дүйцэнэ.
- Эхлэл 2:1-3 Мөнхийн Эзэн ажлаа хийж дуусаад амарсан.
- Эхлэл 1:26-27 Бид Мөнхийн Эзэний дүр төрхтэй адил төстэй бүтээгдсэн.
- Эхлэл 1:28, 2:15, 19 Адам ажил хөдөлмөр эрхлэсэн.
- Эфэс 2:8-10 Бид шаргуу хөдөлмөрлөхийн тулд бүтээгдсэн.
- Матай 5:16 Эрчүүд шаргуу хөдөлмөрч, яруу алдарт Мөнхийн Эзэнийг харж, даган дуурайх нь чухал.
- Иоган 5:17 Мөнхийн Эзэн Эцэг маань шаргуу хөдөлмөрч байсан бол Есүс Христ Эзэн маань ч бас хөдөлмөрч Нэгэн байсан.
- Иоган 17:4 Есүс Христ хэлэхдээ энэ дэлхий дээр Түүний үйлчлэл нь Түүний ажил хөдөлмөр гэжээ.
- 1Коринф 10:31 Бүхнийг Мөнхийн Эзэний яруу алдарын төлөө хийж бай.
- 1Коринф 3:13-14 Бидний ажил хөдөлмөр шүүгдэх болно.
Христ Есүс Эзэн маань энэ дэлхийн бүхий л салбарт үйлчлэн, зарцлагдахын тулд ирсэн.
Бид Түүний дүр төрхөөр бүтээгдсэн учраас үйлчлэлийн төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх нь чухал аж.
- Матай 20:25-28 Христ үйлчлэн зарцлагдахын тулд ирсэн.
- Ром 8:28-29 Хүү нь байхаар дуудагдсан.
- 2Коринф 3:18 Адил дүр төрхөөр өөрчлөгдсөн.
- 2Коринф 5:20 Бид бүгдээрээ Элчин Сайдууд.
- Чөлөөлөгдсөн нь 19:6 Мөнхийн Эзэнд Ариун Үндэстэний Хаант Улс хэрэгтэй.
- 1Пэтр 2:9 Бид Сонгогдсон Язгууртан Угсаатанууд.
- Үзэгдэл 5:10 Бид үүрдийн Хаадууд ба Захирагч нар.
Өдөр тутмын ажил хөдөлмөрөөрөө
Мөнхийн Эзэндээ магтаал хүндлэлээ өргөе!
No comments:
Post a Comment