Мөнхийн Эзэнд сэтгэлийн гүнээс найдаж сур. Харин өөрийн бодолд хэзээ ч бүү найд. Юу ч хийсэн Мөнхийн Эзэний Үгийг үндэс болго. Тэгвэл амьдралын чинь шулуун замыг Тэр зааж өгнө. Өөрийгөө илүү ухаалаг хэмээн бүү үнэл! Харин Мөнхийн Эзэнээс эмээн, муу бүхнээс тойрч яв! Ингэснээр бие мах бод чинь эрүүл, сэтгэл санаа чинь өөдрөг явах болно.
Сургаалт Үгс 3:5-8
...Гэхдээ яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад Лазар нас бараад шууд Ертөнцийн Эзэний ер бусын улсад орж байгаа юм бэ? Энэ дэлхий дээр байхдаа эдэлсэн их уй гашуу нь түүний тийш орох гавъяа болж, түүнд энэ эрхийг олгосон юмуу?
Үгүй ээ, үгүй. Ерөөсөө ч тийм биш! Лазарын адил бүр түүнээс ч илүү хэцүү зовлон туулсан олон хүн байх боловч тэд нас бараад бараг бүгд мөнхийн улсад орж чадахгүй өнгөрдөг. Зовлон зүдгүүр гэдэг бол бидний түрүүний хэлснээр хэзээ ч хүнийг ер бусын мөнхийн улсад орох хүчин зүйл эсвэл тэндээс гарах шалтгаан болдоггүй юм. Зовлон зүдгүүр угтаа авъяас, хүнийг хүмүүжүүлж сургах ташуур гэдэг нь гарцаагүй үнэн. Энэ ташуурыг Ертөнцийн Эзэний гартаа атгаж, хайртай хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө үе үе ашигладаг. Түүнээс гадна энэ нь Ертөнцийн Эзэний бидэнд итгэл хүлээлгэн даатган өгсөн авъяас чадвар юм. Энэ авъяасыг бид Түүний яруу алдрын төлөө, өөрсдийнхөө мөнхийн сайн сайхны төлөө улам бүр хөгжүүлж байх үүрэгтэй. Хэрэв бид ийнхүү хөгжүүлж чадвал хүнд өгдөг олон авъяас чадваруудын хамгийн агуу нь зовлон зүдгүүр болохыг ойлгож, үүнийх нь төлөө талархан хүндлэхгүй байх аргагүй болно. Тиймээс энэ авъяасыг хөгжүүлж, шудрага үнэн, амар тайвныг бэлэглэгч үр дүнг гаргасан хүн бүхэн “Өнөөдөр зовлонтой байгаа минь үнэхээр сайн хэрэг!” хэмээн хэлж Ертөнцийн Эзэнийг хүндлэн дээдэлж чадна.
Браунлоу Норт
“Баян ба Ядуу” номноос
No comments:
Post a Comment