Wednesday, April 23, 2008

Аяга Кофе-ийг Их Эзэнтэй хамт

Сүүлийн үед Их Эзэнийхээ авралаар бас дотны зөвлөгч ах, эгч нарын зүрх сэтгэлээсээ зааварлан, зөвлөх зөвлөгөөний буянаар, зуучлан гуйгч нарынхаа тууштай, хичээнгүй гуйлтын үр дүнд амьдрал маань эрс өөрчлөгдөж, гэр бүл маань барьж, босгогдож, миний Их Эзэнтэй өнгөрөөж буй цаг мөч бүр маш их үнэ цэнэтэй болжаагааг хараад баярлаж, дэвхцэхгүй байхын арга алга даа. Гэвч би улам илүү ихийг хүсч байна. УЛАМ ИХИЙГ!

...Миний хувьд өглөө босоод ганц аяга өтгөөн гэгчийн кофе уух нь жаргалтай мөчүүдийн минь нэг. Нөхөр маань ажилдаа, хүүхдүүд хичээл, албандаа явах тэр үед би галын өрөөгөө цэвэрлээд, нам гүн гэртээ сэтгэл хангалуунаар библиэ тэвэрч, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ аваад, ширээнийхээ ард аяга кофе-гоо амсан, Их Эзэнийгээ хамт сууна даа. Энэ бол миний хамгийн онцгой цаг мөч! Зарим үед бичиж, тэмдэглэнэ. Ойрд “Serendipity Bible for Study Groups”-ийг ихэнхдээ уншаад л, судлаал. Судлах явцдаа тэмдэглэнэ, сайтар тунгаан бодно, эцэст нь гуйлтаа хийнэ.

Нэг чухал зүйл гэвэл сүүлийн үед би өөртөө өндөр шаардлага тавьжаагаа. СОНСОХ, ЧАГНАХ тал дээр! Амаа түрүүлж нээлгүйгээр, Их Эзэнээс заавар авч, надад зориулж хэлэх үгийг нь чагнаж сурахыг хичээж байгаа. Мэдээж хажуугаар нь кофе-гоо үнэртсэн шиг амтархан ууна.

...Нөхөрлөл гэдэг нь тодорхой нэг хэмжээгээр цаг хугацааг биднээс нэхдэг гэж би боддог. Бидний ихэнх нь хийж буй ажлаасаа гадуур гэр бүлдээ болон найз нөхөддөө багахаан цагыг эсвэл бүр ямар ч цаг зав зориулж чадалгүй өнгөрөөсөн удаа цөөнгүй билээ. Бас болоогүй, бидний харилцаануудын номер нэгт байх Аврагч Мөнхийн Эзэнтэйгээ хамгийн түрүүнд онцгой харилцааг босгох, идэвхжүүлэхийн тулд чармайх нь чухалсан. Яаж бид өөр хоорондоо нэгдэж, “Амар жимэр, Мөнхийн Эзэн-Намайг таниж мэд” -эх (Дуулал46:10) вэ?

Эхлээд: Гуйлтын явцаар дамжин бидний амьдралын өдөр бүр, мөч бүрүүд хэрхэн үргэлжлэх нь тодорхойлогддог гэдэгт би итгэдэг. Бидний өдөр тутмын амьдрал яаж өрнөдөг вэ? Бидний гэр бүлд бага насны хүүхэд байдаг билүү? Бид гэрээсээ гадуур ажил хөдөлмөр эрхэлдэг билүү? Хэрэв бид гэрлэсэн бол, нөхрүүд маань ажилдаа явахаар заавал гадагш гардагсан билүү? Бид чинь өглөөний хүн билүү эсвэл оройны хүн билүү? Энэ талаар та бодож үзсэн үү? Ахин дахин хичээж байсан удаатай уу?

Хоёрт: Энэ бүхний талаар бодож байхдаа, цаасан дээр буулгаж байхдаа, эдгээр цаг мөчүүдийн тухай бодож байхдаа та хэзээ нь яг аль цаг хугацаанд нь ГАВ ГАНЦААРАА үлдэж байгаагаа бодоод үзээрэй. Хэрэв та бага насны хүүхэдтэй бол хүүхдүүд өдрийн цагаар заавал унтдаг гэдгийг санаарай, тэр үед нь та ганцаараа болж байгаагаа анзаарч байгаагүй бол санаад авчих. Хэрэв хүүхдүүд чинь сургууль, цэцэрлэгт явдаг бол энэ л сайхан ганцаардсан цагийг чимээгүйхнээр ашиглаад авбал сайнсан. Хэрэв та ажил эрхэлдэг бол өдрийн цайныхаа цагаар, ганцаарахнаа байх нууцхан газрыг хайж, олоод тэнд ер бусын гайхалтай мөчийг өнгөрөөж болох юм шиг. Би юуг хэлэх гээл үглээд байна гэвэл: бид ямар ч үед зөв сонголтыг хийж чадаж байхыг хичээж байх ба өөрсдийн цагын хувиараа маш бүтээлчээр ашиглаж, аль нэг хэсэгт нь сэтгэлд хангалтай үлдэх цаг хугацааг Их Эзэндээ зориулдаг болцгооё л гэх гээл...!
Надад хэд хэдэн ойр дотны итгэлийн сайн найзууд болох эхнэрүүд, ээжүүд, ганц бие бүсгүйчүүд ч байдаг. Тэдний нэг нь үнэхээрийн их ажилтай, завгүй шахуу гэж хэлэхэд хэлстэхгүй эгчийн тухай би энд дурдмаар байна. Тэр эгч өглөө эрт өө гэгч нь сэрж чаддагаар ч барахгүй Их Эзэнтэйгээ хамгийн онцгой цагийг ганцаарчлан гаргадаг эмэгтэй. (нөхөр нь 5:30-д босдог байхад, тэр эгч 4:30-д босдог, өглөөний хүн л дээ)
Харин миний хувьд өглөө эрт босно гэдэг амар биш, бас орой эрт нойр хүрээд байдаг болцон, ойрд . Тэхээр би гэдэг хүн нөхөр, хүүхдүүдээ албандаа явсан хойгуур буюу үдээс өмнө нээх сайхан цэвэрхээн, чимээгүй орчинд аяга кофе-гоо бариад Их Эзэнтэй хамт ярилцдаг болоод байгаа. Энэ миний хувьд хамгийн том, чухал дэвшилт байгаа юм л.

Эцэст нь: Энэ бол ердөө л эхлүүлж чадах хэсэгхэн цаг хугацааны тухай. Аажмаар бидний нөхцөл байдал өөрчлөгдөнө, хамгийн чухалд тооцогдох зүйлүүд ч өөрчлөгдөнө, мөн бидэнд боломжтой байгаа цаг хугацааны шинэ үеүд үнэ цэнэтэй болж өөрчлөгдөж эхлэдэг. Бид бүхний хийж чадах ганц зүйл бол ЭХЛЭХ! “Маш их завгүй байх нь биднийг Мөнхийн Эзэн дээр төвлөрөхөд саад учруулдаг. Завгүй, яаруу, сандруу амьдралын хэв маягаас болж Түүнтэй харилцах харилцаагаа ХЭЗЭЭ ч бүү алдаарай!”

Бүгдээрээ хамтдаа амьдралынхаа завгүй болгосон цаг мөчүүдийг Ертөнцийн Эзэнтэй харилцах харилцаандаа эхлүүлж, өөрсдийгөө бүрэн дүүрэн зориулахын тулд суралцацгаая!

2 comments:

Anonymous said...

“Маш их завгүй байх нь биднийг Мөнхийн Эзэн дээр төвлөрөхөд саад учруулдаг. Завгүй, яаруу, сандруу амьдралын хэв маягаас болж Түүнтэй харилцах харилцаагаа ХЭЗЭЭ ч бүү алдаарай!” --- yag unen! iim bdlaas bolood bi Ertuntsiin Ezenees urid bsnaasaa holdson. odoo hamtdaa oir dotno bsan uyee mash ih uguilj bna. Setgeld amar taivan, zan aash tuluv tuvshin yer n uur baij shuu gej boddogiin. Gehdee nuguu talaas bi Ertuntsiin Ezenii tuluu l ajillaj bsan shuu dee. Ene zamiig bi tuuntei zuvshiltsuj bj l songoj avsan. yag yun deer aldaad bsniigaa oilgomoor bna.

Amaraa

Pro31 said...

hi амараа. Бид өөрсдийн сонгосон замаа зөв л гэж бодож явдаг. Сургаалт үгс дээр иймэрхүү байдаг даа. Хамгийн чухал нь ямар ч үе түүнээс дуурсаар л байх нь чухал. Тэхдээ 2уулаа суугаад ярилцуул бүүр ч сайхан их зүйлсийг хуваалцах байхдаа, тээ. Амьдралд чинь аз жаргал, баяр хөөрийг Их Эзэний нэр дээр ерөөе, love