Ойрд дотны зөвлөгчийнхөө зөвлөснөөр Иоганы бичсэн захидлуудыг уншиж, судлан, тэмдэглэл хөтөлжаагаа би. Мэдээж хэрэг библийг уншаад, бичиж, тэмдэглэх олон янзын аргууд байдаг л даа, гэхдээ энэ бол миний өөрийн хичээнгүй тэмдэглэсэн тэмдэглэл юм байгаан.
Амьдралаа Их Эзэний хүслийн дагуу авч явна гэдэг нь Мөнхийн Эзэний Үгийг уншиж, Түүнтэй танилцаж, Түүний тухай мэдэж авна гэсэн утгатай нийцнэ гэж би боддог.
Бидний дундаас хэн нэг нь “би гэмгүй шд” гэж хэлж зүрхлэхгүй байх. Харин ч бид өөрсдийн гэмт байдлаа хүлээн зөвшөөрч, (зарим нэг маань “улайх” гэж ч хэлдэг) гэмээ илчлэж, Их Эзэний Гэрэл дотор алхах нь зөв сонголтоо. Учир нь гэмт бидний өмгөөлөгч бол Есүс Христ билээ. Хэрэв бид Мөнхийн Эзэндээ хайртай л бол Түүний чин хүслийг нь биелүүлсэн дээр. Энэ нь Есүсийн алхаж байсан тэр л газраар алхаж, бусдыгаа хайрлах явдал юм. Дэлхийн аргаар асуудлыг шийдэх гэж бүү хичээ, бүү яар. Мөнхийн Эзэний хайр энэрэл биднийг шудрага үнэнээр удирдан дагуулж, итгэл найдвараар Христ рүү хөтлөн, Үнэн Үгний тосолгоо чамайг залж, хэрхэн бусдыг хайрлахыг сургах болно.
Миний чухалчлан ойлгосон нэг зүйл: бидний гэмт буруу байдлаа илчилсэний харилт нь Христ Есүс билээ. Тиймээс бид Мөнхийн Эзэнийх гэдэгтэй итгэлтэй байж, Үгийг нь дуулгавартай дагах нь чухал. Мөнхийн Эзэн бидний гуйлтын хариуг заавал өгдөг. Есүс бидэнтэй хамт учраас бид ЯЛАГЧ нар! Мөнхийн Эзэн бол Хайр. Бид гэмт байдлаа илчилсэнээрээ хайр дотор амьдарч, Түүний Үгийг хичээнгүйлэн дагах хүсэлтэй болдог.
Дуулгавартай байдалд итгэх итгэл гэдэг нь Есүс Христ Ялалт авчирсанд итгэх явдал юм.

No comments:
Post a Comment