Tuesday, April 8, 2008

ҮНЭН ЖАРГАЛ

Гэмээ ухамсарлаж уйлсан хүнийг Ертөнцийн Эзэн уучилж, сэтгэл санааг нь тайвшируулж, аз жаргал өгнө.

Номхон даруу зан гаргасан хүн Ертөнцийн Эзэний амласан бүхнийг хүлээн авч аз жаргал эдэлнэ.

Гэмээ цагаатгуулахыг бүхнээс илүү хүссэн хүн сэтгэл хангалуун жаргалтай болно.

Ертөнцийн Эзэн энэрэнгүй хүнийг хайрлах учраас бусдыг өрөвдөгч хүн аз жаргалтай.

Ариун сэтгэлтэй хүн Ертөнцийн Эзэнтэй нэгдэж, аз жаргал эдэлнэ.

Өөрийнх нь амар тайвныг бусдад өгсөн хүнийг Ертөнцийн Эзэн хүүгээ хэмээн тооцно. Ийнхүү түүнд асар их жаргал өгнө.

Ертөнцийн Эзэний Үгийг дагаснаас болж бусдад хавчигдсан хүн Түүний ер бусын улсын харьяат болж, хязгааргүй их жаргал олно.

No comments: