... Баян үнэн голоосоо үүнийг хүсч байв. Түүнд ус уух гарцаагүй хэрэг байсан ба тэр түүнээс үүнийг л гуйсан, тэр үүнийг авахыг үнэхээр их хүсч байсан. Аяа, тэр хичнээн их хүсч байсан гэж санана. Тэр амьдралдаа хэзээ ч ямар нэг юмыг ингэтэл хүсч байсан удаагүй. Магадгүй тэр нүдээ нээн дээшээ харахад түүнийг нүдийг таглан хүлж байсан хүлээс нэгэнтээ тайлагдаж тэр амьдрал бэлэглэгч ямар ч булингаргүй Ертөнцийн Эзэний хүнээс урсан гарах болор мэт цэвэр тунгалаг мөнхийн тэр усыг олж харсан байх. Есүс Шомрон аймгийн эмэгтэйд өгсөн мөн энэ дэлхий дээр амьдарч байхдаа маш олон хүнд өгсөн хүний цангааг нэгмөсөн тайлж, дахин хэзээ ч ангаж цангах аюулгүй болгодог тэр мөнхийн амьдрал бэлэглэгч усыг анх удаа олж харсан байх.
Браунлоу Норт
"Баян ба Ядуу" номоос
"Баян ба Ядуу" номоос
No comments:
Post a Comment